Монголын Соёл Яруу Найргийн Академиас санаачилсан “Дэлхийн яруу найргийн өдрүүд”  эхэлж байна. Монголд анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү чуулганд 40 орчим орны 200 гаруй яруу найрагч, зохиолч, урлаг соёлын зүтгэлтэнгүүд хүрэлцэж иржээ.  Тэдний дотор Испанийн агуу яруу найрагч Хусто Падрон, Конгын зохиолч Каманда, Японы нийтлэлч Тоши Цай нарын алдартай бичгийн хүмүүс ирээд байгаа ажээ. Дэлхийн яруу найргийн өдрүүдээр “Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль” хэмээх агуулгын дор Улаанбаатар хотод  “Данзанравжаа олон улсын яруу найргийн наадам” сэдвээр Дорноговь аймгийн хамрын хийдэд хоёр хэсэгтэй зохион байгуулагдах аж

Долоо хоног үргэлжлэн энэхүү арга хэмээ  Монголын зохиолч яруу найрагчдад олон улсын үзэг нэгтнүүдтэйгээ уулзаж туршлага солилцох, уран бүтээлээ олон улсад гаргах боломжийг нээж өгч байгаа билээ.