Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд дэлхий нийтээр “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.  

Гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, нөөцийн тогтвортой менежментэд олон нийтийн анхаарлыг хандуулан, сурталчлан усны хэрэглээний ач холбогдлыг таниулахад байдаг. Анх 1992 онд НҮБ-ын Хүрээлэн буй орчин, хөгжлийн тухай олон улсын хурлын үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлж байв. Улмаар 1993 оны гуравдугаар сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ.

Манай улсын хувьд зах зээлийн харилцаанд орсноор эрчим хүч, шатахуун, дулаан, экспортын түүхий эдийн борлуултын үнийг чөлөөлж зах зээлийн үнэд шилжсэн. Гэвч харамсалтай нь юугаар ч орлуулшгүй эрдэнэ болох усны экологийн үнэлэмж болох ус бохирдуулсны төлбөр, усны нөөцөд учруулсан хохиролын үнэ, ус рашаан ашигласны болон бохир ус цэвэрлэсний төлбөрийгзах зээлийн нөхцөлд шилжүүлж чадаагүй ирснийг мэргэжилтнүүд хэлж байна.

“Дэлхийн усны өдөр”-өөр цэвэр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулж байдаг. 2015 онд Дэлхийн усны өдрийг "Ус ба тогтвортой хөгжил" уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байсан 2016 онд “Сайн ус- сайн ажлын байр”, 2017 онд “Бохир ус”, 2018 онд “Байгальд ээлтэй усны шийдэл” г уриан дор өнгөрүүлж байв. Энэ жил усны өдрийг дэлхий даяар “Цэвэр ус, тэгш хүртээмж” уриан дор тэмдэглэж байна.

Дэлхийн хэмжээнд таван хүн тутмын нэг нь ундны цэвэр усаар гачигдаж байна гэсэн тоо гарчээ.

Ус цэвэрлэх технологинь усны хомдсолыг шийдвэрлэх олон боломжийг олгож байгаа ч найдвартай, баталгаатай, чанартай усаархэрэглэгчдийгхангах явдал дутмаг байсаар байгааг мэдээлж байна.

Энэ жилийн “Дэлхийн усны өдөр”-өөр БОАЖЯ-ны харьяа Туул голын сав газрын захиргаа санаачлан Хот суурин газрын усны хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах газар, “М Си Эс Кока кола” ХХК болон нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран “Дахин ашиглах цэвэрлэсэн ус, техникийн ерөнхий шаардлага MNS-6734-2018” стандатыг сурталчлан таниулах сургалтыг зохион байгуулж байна. Мөн ЕБС-иуд болон тусгай сургалттай 76-р сургуулийн сурагчдад усны зөв, зохистой хэрэглээний талаар мэдлэг, мэдээлэл олгох сургалт болж байна.