Дэлхийн ур чадварын тэмцээнд 60 гаруй орны 1300 гаруй залуу мэргэжилтэн 56 мэргэжлийн төрлөөр дөрвөн өдрийн турш өгсөн даалгаврыг цаг хугацаанд нь технологийн дагуу чанартай сайн гүйцэтгэхийн төлөө хичээн өрсөлдсөн байна. 

Манай Улсаас гагнуурын мэргэжлийн оролцогч Төмөрхуягийн Оюун-Эрдэнэ дэлхийн 39 орны залуустай өрсөлдөөд 711 оноогоор "Best of Nation” буюу үндэсний шилдгээр шалгарчээ. 

2017 оны Абу Дабигийн тэмцээний "Best of Nation"-оор шалгарч байсан Жанлав-Ойдов дэлхийд чансаагаараа 17-д эрэмбэлэгдсэн юм.