Малайзын бариста олон сарын турш боловсруулсан загвараа ашиглан 2019 оны Дэлхийн Латте Арт тэмцээнд түрүүлж, цом хүртлээ. 

21 настай бариста Ирвине Квек Севек Лек нийт 73 оноотой Өмнөд Солонгосын Ким Ян Жинээс илүү 10 оноогоор тэргүүлсэн тухай Малай Мэйл мэдээлжээ. Дэлхийн кофе тулаан (World Coffee Battle)-аас зохион явуулдаг тус тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөд Солонгосын Сөүл хотод болсон юм. Квек өөрийн бүтээсэн “Bear’ n Fish ”хэмээх загвараа ашиглан тус тэмцээнд түрүүлжээ.

Тэрээр энэ талаараа “Гурван сарын хугацаанд нэг л загварыг боловсруулж, энэ загвараа илүү бодит болгохын тулд маш их хичээж ажилласан" гэжээ.

Квек өнгөрсөн жил Бразил улсад зохион байгуулагдсан "Дэлхийн кофе" арга хэмжээний Дэлхийн Латте Урлалын Аварга Шалгаруулах тэмцээний ялагч болсон тухай Says агентлаг мөн мэдээлсэн байна. 


Квек жилийн дараа аваргын цомыг дахин хүртэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд энэхүү амжилтад хүрэхэд амаргүй байсан бөгөөд тэмцээний өмнө сэтгэл маш их түгшиж, догдолж байсан хэмээн инстаграм хуудсаараа дамжуулан сэтгэгдэлээ илэрхийлжээ. Тэрээр латте урлах өөрийн хүслээ гүйцэлдүүлэхийн тулд таван жилийн өмнө ахлах сургуулиа орхисон байна.


Эх сурвалж: https://nextshark.com/