Токиод “Avex” хэмээх Японы шилдэг  шоу энтертайнмент компанид Зүүн өмнөд Азийг хариуцсан ажиллаж байсан Ж.Билгүүн Монголд томоохон шоу зохион байгуулах гэж байна. 

Түүний МҮГЭН компани нь дэлхийд 5 дугаарт эрэмблэгддэг продюссер DJ DAIKI-г Монголд урьсан бөгөөд тэрбээр хүсэлтийг нь хүлээн авсан байна.  Энэхүү арга хэмжээгээрээ Япон төдийгүй Азийн залуу үеийнхэн ямар төрлийн хөгжим, ферформансе сонирхож сонсдгийг харуулахаар төлөвлөжээ.

Мүгэн компани өмнө нь Японы "Ultra music DANCE DJ FESTIVAL-ийг гардан зохион байгуулж байсан юм. 

Энэхүү шоу Улаанбаатар хотын хамгийн үзэсгэлэнтэй газар болох Хар сувд усан онгоц дээр энэ сарын 22-нд болох аж. Шоуны үеэр "Алтжин" усны хувцасны бренд өөрийн шинэ загвараа сонирхуулж, Галт шувуу бүжгийн хамтлагийн, мөн уран нугараачид, циркийн үзүүлбэр үзүүлэх юм.