Хятадын Tencent, Alibaba гэсэн хоёр компани дэлхийн ТОП-100 брэндийн жагсаалтын /BrandZ Top 100, 2018/ эхний 10-т багтсан тухай өнөөдөр China Daily сонинд мэдээлжээ.

"Tencent" жагсаалтын 5-д бичигдсэн бол Алибаба 9 дүгээрт орсон байна.

Харилцаа холбооны томоохон компани болох Tencent-ийн брэндийн үнэлгээ нь 179 тэрбум ам.доллар болж өнгөрсөн оныхоос 65 хувиар өсчээ. Харин  Alibaba компанийн үнэлгээ 113,4 тэрбум ам.доллар болсон байна.
 
“Чайна Дэйли” сонинд бичсэнээр, 2006 онд BrandZ Top 100 жагсаалтыг гаргах үед Хятадын ганцхан компани буюу үүрэн телефоны China Mobile уг жагсаалтад багтаж байсан аж. Харин энэ оны шилдэг 100-д Хятадын 14 компани бичигдсэн байна. Тухайлбал, брэнд нь 21 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй цахим худалдааны JD.com 59 дүгээрт бичигджээ.
 
Дээрх жагсаалтын эхний 10-т орсон брэндүүдийн 8 нь технологийн компаниуд байгаа аж. Хятадын компаниудаас гадна шилдэг 10 брэндийн тоонд Google ($302 тэрбум), Apple ($300,6 тэрбум), Amazon ($207,6 тэрбум), Microsoft ($200,1 тэрбум), Facebook ($162,1 тэрбум), Visa ($145,7 тэрбум), MacDonalds ($126,1 тэрбум) и AT&T ($106,7 тэрбум) орсон байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг