НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны энэ өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, иргэд олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

“Дэлхийн номын өдөр”-ийг манай улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, номын сан, зохиолч, хэвлэн нийтлэгчид жил бүр тэмдэглэдэг бөгөөд нийтийн уншлагыг дэлгэрүүлэх, ном, эрдмийг сурталчлах чиглэлээр төрийн бодлого, хэрэгжилтийн хүрээнд олон ажлуудыг зохион байгуулж ирсэн.

Энэ жилийн хувьд хөл хорионы улмаас арга хэмжээ зохион байгуулагдахгүй нь. Харин зарим номын дэлгүүр хямдрал зарласан байна. Мөн Улаанбаатар хотын төв номын сангаас Дэлхийн номын өдрийг цахимаар дараах хөтөлбөрийн дагуу тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо.

Интер номын дэлгүүрээс дэлхийн номын өдөрт зориулж 2️+1️ урамшуулалт худалдаа 2020.04.23-25 өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Аз хур номын их дэлгүүр энэхүү өдрийг тохиолдуулан айл бүрт эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилго дор "НОМТОЙ КАРЕНТИНА - ГЭР БҮЛЭЭРЭЭ УНШЪЯ" уриалгыг дэвшүүлж БОЛОР СУДАР хэвлэлийн газрын бүх номоо 20-40 хувийн хямдрал зарлаад байна.