“Алтан сарнай 2018” ёслол хүндэтгэлийн ажилллагаа өчигдөр Шангри Ла зочид буудалд боллоо. Энэ үеэр уулчин, гавьяат тамирчин Б.Гангаамааг Дэлхийн Монгол хүнээр өргөмжлөн шагнал гардуулав. 

Уулын спортын олон улсын мастер Б.Гангаамаа долоон улсын ноён оргилд авирсан Монголын цорын ганц уулчин.  

Тэрээр К2 ууланд гарсан, анхны монгол хүн бөгөөд 28 дахь жилдээ уулын спортоор хичээллэж байна.