Болливууд төдийгүй холливудад хүлээн зөвшөөрөгдсөн алдарт жүжигчин бол 2010 оны дэлхийн мисс Приянка Чопра юм. Тэрбээр жилийн турш нууцхан болзож байсан залуутайгаа олны өмнө ил гарчээ. Түүний болзоот залуу 25 нас настай дуучин Ник Жонас юм.  10 насны зөрүүтэй хосын найзуудтайгаа зугаалж байгаа зургууд нь илж болсон юм. Харин Приянка Чопра зөвхөн найзын төдий гэсэн үгсээр харилцаагаа халхалсаар байгаа ч хамтдаа арга хэмжээнүүд дээр очсоор байгаа ажээ.

Тэдний харилцааг сониучирхсан хошин шогийн жүжигчин Жимм Киммел шоуныхаа үеэр Чопрагаас “Чи Ник Жонастай болзож байгаа гэж үү, тэр чамд 11 настай юм шиг харагддаггүй юу?” хэмээн тоглоом тохуу болгож асуусан билээ.