Focus Taiwan мэдээллийн сайтад тавигдсан нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Монголын дуу хөгжим гэхээр хоёр утастай морин хуур тоглож, хөөмийлж буй өндөр настай бодогддог. Гэвч 26 настай Гинжин эх орныхоо дуу хөгжмийн талаарх хүмүүсийн ойлголтыг өөрчлөх зорилго өөртөө тавьжээ. 

Монголын Трапын хаан гэгддэг тэрбээр "Би хип хоп хөгжмөөр, орчин үеийн урлагаар дамжуулан Монголынхоо уламжлал, соёл, түүхийг харуулахыг хүссэн" гэлээ.

Баасан гарагт болох Golden Melody 2019 хөгжмийн наадам болон Тайванийн Грэммийн шагнал гэгддэг Golden Melody шагнал гардуулах ёслол гээд Гинжингийн оролцох хэд хэдэн арга хэмжээ бий. Гинжин бусад артисттай харьцуулахад Монгол орноо өөрөөр танилцуулах тул тэсэн ядан хүлээж байгаагаа хэллээ.

Тодруулбал, "Монголчууд эх орноо төлөөлөн танилцуулахаар гадаад орон руу явахдаа ардын урлаг, уламжлалт дуу хөгжмөөр илэрхийлдэг. Харин би өөрсдийн өв соёлоо хип хопоор дамжуулж харуулах болно" хэмээв. 

Гинжин тайзан дээр дөрвөн рэппэрийн хамтаар 30 минут гарна. Гэхдээ Тайвантай тэр эртнээс л холбоотой байсан. 

Тэрбээр 2011-2015 онд аялал жуулчлал, зочлохуйн менежментээр Гаосюны И-Шоу их сургуульд сурсан ба энэ үедээ ч дуугаа хийсээр байсан гэнэ. 


"Эхлээд би зөвхөн монголчууддаа зориулж дуу хийдэг байсан Гэвч дараа нь Тайванд сурч байхдаа бүх л дэлхийд уран бүтээлээ зориулах ёстойгоо ойлгосон"


Түүний энэ сэдэл 2014 оны "Гаосюны Most Wanted" нэртэй дуунаас нь эхтэй. Гаосюны онцлог шинжийг шигтгэж Англиар үглэсэн дуунд нь "Хотын төвөөр намайг мэднэ, бидний тодорхыг чи мэднэ, Гаосюны Most Wanted ирсэн байна" гэсэн үг ч бий.








Өөр нэг дуундаа Гинжин Өмнөдийн боомт хотод далайн эрэг дээр биеэ шарж зуны амралтаа өнгөрөөсөн тухай дуулжээ. "Гаосюны зуны шөнө Тайпейээс дулаан. Гаосюны зуны үдэш өдөр бүр баасан гараг" гэх мэтээр хөвөрнө. 

Гинжин "Тэр цомгоос хойш би зөвхөн Монголоор биш, аль болох Англиар дуулах ёстой юм байна гэж бодсон," хэмээв.

Түүний "Өгзөг сайхан бол зүс сайхан" нэртэй дуу монголчуудын анхаарлыг өөрт нь татсан аж. Гурван сая хүнтэй эх нутагт Гинжингийн энэ дууны клип хүн амаас нь ч олон үзэлттэй гэсэн үг. Энэ дуу нь Монголын хип хоп-д тогтсон нэг хэвийн тойрогт шинэлэг, өөр уур амьсгал авчирсан хэмээн тодорхойлсон. 

Одоогоор Монголын хип хоп урлагт ноёрхож буй сэдэв бол улс төр, нийгмийн асуудал, Засгийн газрын худал амлалт зэрэг ажээ.

 


















"Гэтэл би өгзөг дуулж, ихээхэн шүүмжлэлд өртсөн. Гэвч энэ тал дээр бараг анхдагч нь байсан"

Энэ амжилтынхаа дараа Гинжин олон уран бүтээл гаргаснаас 2018 оны "Хөөрхөн охид трап сонсдог", "Байжий", "Өнөөдөр" зэрэг нь эерэг хандалт авсан. Харин 2019 онд тэрбээр хөрш орнуудынхаа зах зээлд зориулж дуу гаргаж байгаа юм. Энэ жил гэхэд л Гинжин "Арассо" буюу Солонгосоор "за юу?", мөн "Ганбэй" буюу Мандарин хэлээр "Тулгая!" нэртэй дуу гаргасан. 







"Арассо"-гийн клипний тухайд Гинжин үндэсний хувцастай, Gucci брэндийнхтэй адил спорт кист, уламжлалт бэлт хутга зүүжээ.  

Гинжингийн уран бүтээл трап урсгалд дуртай гадаад сонсогчдыг хамрах зорилготой ч Монгол залуучуудын трэнд, үг хэллэг зэргийг багтаасан. Мөн үндэсний хувцсаа ч сурталчилж байгаа юм.

Түүний хамтрагч, хип хоп арга хэмжээ зохион байгуулагч Яакуб Хайдари Монголооо сурталчилж чадна гэдэгт  нь эргэлзээгүй.

Хайдари "Ганбей дуунд клип хийснээр Америк, Европын үзэгчид Монголыг харж, суралцаж, чанартай хип хоп байдгийг нь мэдэх болно. Гинжин түүнчлэн Азийн хип хоп уран бүтээлчидтэй хамтрах хүсэлтэй байгаа." хэмээлээ. 

Дашрамд дурдахад, Гинжин Азид алдартай Тайванийн рэппер YZ, Хонконгийн рэппер Dough-bоy нартай хамтран дуу гаргасан билээ.

Гинжин энэ баасан гарагт YZ болон ThaEight эрэг рэппертэй Тайпэйн Syntrend Clapper Studio-гийн тайзнаа гарна.