НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн долоо хоног тутмын “People” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн жагсаалтыг жүжигчин, продюсер Женнифер Гарнер тэргүүлжээ.

Жүжигчин бүсгүй тус сэтгүүлээс жил бүр тусгайлан гаргадаг “People - The Beautifull Issues 2019” дугаарын нүүр хуудсыг чимжээ. Гарнер “Тагнуулч эмэгтэй” цуврал кино, “Далласын худалдан авагчдын клуб”, “Тимоти Гриний хачирхалтай амьдрал” зэрэг кинонд тоглосон байна.

“People” сэтгүүл 1990 оноос хойш дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 50 хүний жагсаалтыг жил бүр гаргаж байгаа юм. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнт эмэгтэйчүүдийн жагсаалтыг дуучин Пинк тэргүүлж байжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг