Дэлхий ертөнц дээрх хамгийн өвөрмөц 10 зочид буудлыг танилцуулж байна.


#1. Malmaison Hotel – Оксфорд, Англи 

Оксфордын хуучин шорон байсан газрыг буудал болгон өөрчилсөн. Энэхүү буудалд ойролцоогоор 100 тансаг зэрэглэлийн өрөө, хэд хэдэн бар байдаг.


#2. Jules’ Undersea Lodge - Флорида, АНУ.

Флоридагийн Ки-Ларго усан дахь паркад байрлах зочид буудал өмнө нь судалгааны лаборатори байжээ. Энэхүү буудалд очихын тулд 6 метрийн гүнрүү орсноор очих боломжтой. 


#3. Das Park Hotel – Австри

Энэхүү буудал нь зочдыг Дунай мөрний эрэг дээр бетонон хоолойнд амрахыг санал болгодог. Тус хоолой нь 2 метрийн диаметр, 2 хагас метрийн өндөр, хаалга эсвэл цонхтой ижил өндөртэй. Бусад буудлуудтай харьцуулахад бүгд тогтсон үнэтэй бол энэхүү буудалд та өөрөө хүссэн хэмжээний мөнгө төлөх боломжтой.


#4. Kakslauttanen Hotel – Финлянди.

Байгалийн үзэсгэлэнг мэдэрч, аялах дуртай хүмүүс хойд Финляндад мөс, шилээр хийгдсэн дулаахан, тухтай зочид буудалд буун байгалийн сайхныг мэдрэх боломжтой. 


#5. Utter Inn – Швед.

Энэхүү гайхалтай зочид буудлын зохиогч бол Шведийн нэгэн зураач. Зочид буудал Стокгольм хотоос холгүй Меларен нууран дээр байрладаг.


#6. Мөсөн зочид буудал – Швед.

Аялагчдыг урьдчилан дулаан хувцас бэлдэхийг зөвлөж байна. Цаг агаарын хэм өвөл Юккасьярвид хасах 35 градус хүрдэг. Тус буудалд 59 өрөө, кинотеатр, саун, уран зургийн галерей, бар байдаг. Мөсөөр хийсэн гудсан дээр унтана гэж төсөөлж чадах уу? Тэгвэл тэд танд зориулж мөсөн гудсыг бугын арьсаар хучиж, цагаан хэрэглэлийн оронд унтлагын мешок өгдөг.


#7. Luxury Resort – Сант-Анжело, Итали.

Матера хотод байрлах энэхүү буудал нь одоог хүртэл 9000 жилийн өмнөх өвөг дээдэс шигээ агуйд амьдарч байгаа гэдгээрээ бахархадаг. Өмнө нь морины хашаа, цех зэргийг одоо буудлын өрөө, ресторан, уран зургийн галерей болгон ашиглаж байна.


#8. Гэр буудал – Испани.

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 85

Андасулид ногоон моддын дунд гайхалтай гэр буудлууд байрладаг. Үйлчлүүлэгчид хонх, шувуудын дуунаар сэрж, унтахдаа гайхалтай уулс, оддыг ширтэн амардаг.


#9. Hotel Monasterio – Перу.

Куско хотод байрлах буудал далайн түвшнээс 3000 метрт байрладаг ба XVI зуунд сүм хийд байжээ. Үйлчлүүлэгчдийг уулын өвчнөөс сэргийлэх үүднээс өрөөнүүдэд тусгай системээр дамжуулан хүчилтөрөгч өгдөг. 


#10. Кабанес дю Бус Ландри – Франц.

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 85

Буа-де-Ланприд байрлах энэхүү модон байшингууд Парисаас 90 минутын зайд царс модон дээр байрладаг. Байгальтай илүү ойр байлгахын тулд эзэд нь байшингуудаа цахилгаан эрчим хүчтэй холбоогүй байна.