Японы улсын иргэн, манай гарагийн хамгийн өндөр настан Мисао Окава өнөөдөр 117 насныхаа төрсөн өдрийн ойг тэмдэглэж байна.Тэрбээр 1898 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Осака хотод хорвоод мэндэлжээ. Түүний төрсөн өдрийн баярт зориулсан арга хэмжээний үеэр Мисао Окава “117 жил гэдэг тийм ч урт хугацаа юм шиг санагдахгүй байна” гэсэн юм.

Дэлхийн хамгийн өндөр настан Окава өдгөө Осака дахь асрамжийн газарт амьдардаг бөгөөд сүүлийн үед түүний үйлдэл удааширч, сонсгол нь муудсаныг эс тооцвол эрүүл саруул, хоол унд сайн иддэг хэвээрээ гэж тус асрамжийн газрын ажилчид мэдээллээ.

Тэрбээр 1919 онд гэрлэж, хоёр охин нэг хүүтэй болсон бөгөөд хоёр хүүхэд нь одоо ч амьд мэнд байгаа юм байна.  Сонирхуулахад дэлхийн хамгийн өндөр настан байсан мөн японы иргэн Кото Окуби 2013 оны эхээр 115 насандаа нас барснаар Окава энэхүү дээд амжилтын эзэн болсон.

2013 онд Мисао Окаваг Дэлхийн хамгийн өндөр настай хүн хэмээн Гиннесийн дээд амжилтын номд бүртгэж, өргөмжлөлийг нь гардуулсан байна.


Эх сурвалж:  Монцамэ агентлаг