ВАШИНГТОН. /TASS/. Өмнөд Каролина муж улсад амьдарч байсан Чейсер хочтой дэлхийн хамгийн ухаантай нохой 15 насандаа үхжээ.

Чейсер 1000 гаруй төрлийн тоглоом мэддэг байсан бөгөөд олон янзын элемент шаардсан нарийн хүнд даалгавруудыг хүртэл гүйцэтгэж чаддаг байсан гэнэ. Түүнчлэн хамгийн их үг мэддэг нохой байсан гэнэ. Чейсер нохойг Америкийн сэтгэл судлалын шинжлэх ухааны профессор Жон Пилли ийм дадалд сургажээ.

Тэрбээр Чейсерийг бэлгэнд авсныхаа дараа юмсыг танин мэдэхэд сургаж эхэлсэн байна. Пилли 2013 онд хамгийн ухаантай нохойныхоо талаар ном гаргаж байсан бөгөөд тус ном нь АНУ-д шилдэг борлуулалттай ном болж байсан удаатай аж. 



Эх сурвалж: Монцамэ агентлаг