Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди дэлхийн хамгийн өргөн хүрээг хамарсан вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлснээ зарлалаа. Хамгийн эхний вакцин тариулсан хүн нийтийн ариун цэврийн газрын ажилтан Маниш Кумар байв.

Тэрбээр "Олон хүн вакцинжуулалтаас эмээж байх шиг байна. Би вакцинжуулалтад сайн дураараа хамрагдсан" хэмээн ярьжээ.

Энэтхэг улс энэхүү нүсэр вакцинжуулах аянд хоёр төрлийн вакцин ашиглаж байна.

Нэг нь тус улс дотооддоо “Covishield” нэр дор үйлдвэрлэсэн Энэтхэгийн Bharat Biotech компанийн гаргаж авсан вакцин юм.

Мөн Энэтхэгийн Эм бэлдмэлийн стандартын хяналтын төв байгууллага Энэтхэгийн Ерөндгийн хүрээлэнгээс санал болгосон “AstraZeneca”-гаар вакцинжуулж буй.

10 сая гаруй хүн коронавирусийн халдвар авч АНУ-ын дараа орж буй тус улсын хувьд эхний өдрөө л гэхэд 300 гаруй мянган хүнийг вакцинжуулалтад хамруулсан байна. 

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди иргэдэдээ хэдийгээр вакцинжуулалтад хамрагдсан ч гэсэн амны хаалтаа зүүж, зай барьж коронавирусийн халдвараас сэргийлэхийг сануулсан юм.

Эх сурвалж: india news