2019 оны дэлхийн хамгийн хүчирхэг пасспортой орноор Япон дахин шалгарсан байна. Энэ тухай дэлхийн улс орнуудын аялахад бүрдүүлдэг бичиг баримтын талаар судалдаг “Henley & Partners Citizens” байгууллагын тайланд мэдээлэв.

Ингэснээр, улирал тутам гаргадаг “Henley Passport Index” жагсаалтыг Япон улс хоёр дахь удаагаа тэргүүлсэн байна. Япончууд дэлхийн 190 орон руу визгүй зорчих эрхтэй байдаг аж. Тус улсын араас БНСУ жагссан бөгөөд Энэтхэг улс руу визгүй зорчих хэлэлцээрийг шинээр баталснаар тус улсын иргэд 189 орон руу визгүй зорчих эрхтэй болжээ.

Энэхүү жагсаалтын эхний гурван байрыг Азийн орнууд эзэлсэн ба эхний 10 байрт Япон, БНСУ, Сингапур, Франц, Герман, Дани, Финланд, Итали, Швед, Люксембург улс шалгарсан байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, CNN