ВАШИНГТОН/РИА Новости/. Сан-Диего хотын “Sharp Mary Birch” эмнэлгийн эмч нар 250 хүрэхгүй грамм жинтэй, томхон алимны хэмжээтэй хүүхдийг эхийн хэвлийнээс эсэн мэнд гаргажээ.

Жирэмсний 23 долоо хоногтой байхад нь буюу охиныг төрөх ёстой хугацаанаас нь 3 сарын өмнө гаргасан байна. Үүнээс гадна охин бусад 6 сартай хүүхдүүдээс хоёр дахин бага жинтэй байсан аж. Тэрбээр эхийн хэвлийнээс эсэн мэнд гарч чадсан хамгийн бяцхан хүүхэд болоод байгаа аж.   

Охин 2018 оны 12 дугаар сард төржээ. Эмч нарын ярьж байгаагаар, хүүхэд жин нэмэхгүй байгаагаас үүдэн хугацаанаас нь өмнө төрүүлэхээр болсон нь жирэмсний маш том хүндрэлийг үүсгэсэн байна. Эмнэлгийн ажилтнууд охиныг 5 сарын хугацаанд асарч сувилсны хүчинд охины биеийн байдал одоо хэвийн байгаа гэнэ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг