“Тэрбумтан” гэсэн үгийг сонсоход санаанд тань Жон Д.Рокфеллер эсвэл Билл Гэйтс орж ирэх байх. Харин тэрбумтан Ж.Пол Геттег харьцангуй цөөн хүн мэддэг. Тэрээр 20 дугаар зууны хоёрдугаар хагаст дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож, газрын тосны 80 хувийг эзэмшдэг байсан нэгэн юм.

 Газрын тосны магнат тэрээр маш баян гэр бүлд төрж, өөрийн өвлөж авсан хөрөнгийг төдий чинээгээр өсгөж чадсан аж. 

Brightside агентлаг түүний амьдралын гайхалтай түүх, тэр дундаа түүний талаарх хоёр номноос тодруулсаныг хүргэе. Энэхүү хоёр ном нь: Газрын тос: Дэлхий дахиныг өөрчилсөн баялагтай хүмүүс, Ж.Паул Гетти ба түүний өв залгамжлагчид нэртэй юм.

Паулын эцэг, эх дүрэм журмыг дагаж мөрддөг хүнд бурхан баялгийг өгдөг гэдэгт итгэдэг байжээ. Тэд хүүгээ хатуужилтай, захиргаадалтанд өсгөн хүмүүжүүлсэн байна. 

Эхний хүүгээ алдсаны дараа Геттегийн эцэг эх түүнийг үе тэнгийнхэнтэйгээ харилцахыг нь хоригложээ. Учир нь өмнөх хүү шиг нь халдвартай өвчинөөр өвдөж, амиа алдахгүй гэж ээж нь боджээ. Үүний зэрэгцээ тэд өмнөх хүүгээ хайрладаг байсан шиг хайраар түүнийг хайрлахаас болгоомжилдог байсан нь хүүгээ алдсаны дараах сэтгэлийн зовлонг дахин амсахыг хүсээгүйтэй холбоотой. 

Гетти хойд төрөлд итгэдэг байсан ба Ромын эзэн хаан Тражаны хөшөөг хараад түүнтэй адилхан мэт сэтгэгдэл төрсөн байна. Хожим нь тэр “Миний биед түүний сүнс амьдарч байгаа гэдэгт би итгэхийг хүсч, түүний үйлдүүдийг дагахыг хичээдэг байсан” хэмээн дурсжээ.

Эцэг эхийн хүмүүжлийг үл харгалзан Паул нь шүтлэгтэй, номхон дөлгөөн нэгэн болсонгүй. Харин дүрсгүй нэгэн болсон нь түүнд их эрсдэлийг дагуулжээ. Түүний аав нь  басамжилмаар бага санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байсан ба өөрийн өв хөрөнгийг хүүдээ биш эхнэртээ өвлүүлэн үлдээхээ хэлсэн байдаг.

Ж.Паул Оксфордын их сургуулийг төгсөн гэр бүлийн бизнест нэгдэхээр шийджээ. Аав нь түүнд сард 100 фунтын цалин өгч байсан ч тэр 23 насандаа анхны саяын хөрөнгийг эцгийн тусламтайгаар босгож чаджээ. Хэрвээ эцэг нь түүнд зээлхийг хүссэн мөнгийг нь эрт өгсөн бол тэр үүнээс ч өмнө энэ үйл явдал тохиох боломжтой байсан гэдэг.

1966 онд Гиннесийн номонд дэлхийн хамгийн баян хүнээр Ж.Паул Гетти нь бүртгэгдсэн гэж Форбес сэтгүүл мэдээлжээ. Түүний хөрөнгийн үнэлгээ 1.2 тэрбум (2017 оны стандарт жишгээр бол ойролцоогоор 9.1 тэрбум доллар) доллараар тооцогдож байв. 

“Хэрвээ бизнес нь доголдолтой бол эмэгтэй хүнтэй урт хугацаанд харилцаатай байдаг” гэдэг түүний ишлэл нь олонд алдартай юм. Тэрээр таван удаа гэрлэсэн ба эхнэрүүд нь түүний охин байж болохоор залуухан байжээ. Түүний намтар хөтлөгчийн мэдэгдснээр 4 нь онгон байсан аж.

Таван гэрлэлтийн үр дүнд тэр 5 хүүтэй болсон ба нэг нь 12 настайдаа хагалгааны явцад амиа алджээ. Тухайн цаг үед Ж.Паул Европт байсан бөгөөд АНУ руу буцаж нисэхээс татгалзсан юм. Учир нь бизнессийн асуудал нь хүлээх боломжгүй байсан гэсэн тайлбар тавьжээ.

1973 онд өөрийнх нь ирээдүйг залгамжлана хэмээн итгэж байсан хүү нь мөн амиа алджээ. Энэ цаг хугацаанд түүний бусад хөвгүүд нь эцгийгээ шүүхэд өгсөн ба түүнээс илүү их санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг шаардсан байна.  Гетти шүүхийн өмнө ялалт байгуулсан ч хүүхдүүддээ мөнгө өгсөн хэвээр байв. Гэхдээ тэр мөнгө нь тэдний шаардсан хэмжээнд хүрсэн мөнгө байгаагүй аж.

1973 онд түүний ач хүүг хүмүүс хулгайлжээ. Паул тэдний нэхэмжилсэн 17 сая долларыг таван сарын хугацаанд өгөхөөс татгалзжээ. Тэрээр “Би 15 ачтай, хэрвээ би шууд нэхэмжилсэн мөнгийг өгвөл, бусад ач нарт маань эрсдэлтэй” гэж мэдэгджээ.

Ач хүүг нь барьцаалагчид хүүгийн үс болон чихийг илгээн 3 сая долларыг шаарджээ. Гетти хариуд нь 2.2 сая долларыг өгөх боломжтой гэсэн ба үүний 800,000-г нь ач хүүгийнхээ эцэгт нь 4 хувийн хүүтэй зээлүүлсэн  байсан мөнгийг оролцуулан тооцсон байна.

“All the money in the world” нэртэй кино нь түүний амьдралд тохиолдсон гурван гашуун үйл явдлыг харуулдаг.

Гетти Англид “Sutton” нэртэй харшыг худалдан авсан ба энэхүү харш нь 34 унтлагын өрөө, 14 угаалгын өрөөтэй. Гэвч тэрээр гэр бүлийнхэн, хамаатан саднаа хэзээ ч харшдаа урьдаггүй байсан аж.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд язгууртан гаралтай бүсгүйчүүдтэй амьдарч байсан юм. Тэдний нэг нь Мэри Тейссье байсан ба Оросын сүүлийн царын холын хамаатан байжээ. Эдгээр бүсгүйчүүд Геттитэй санхүүгийн нэхэмжлэл гаргахаас татгалзсан гэрээ хийсний дараа л түүнтэй харшид нь амьдрах боломжтой байсан гэнэ.

Геттигийн өвөрмөц байдал түүний сүүлийн жилүүдэд дээд цэгтээ хүрсэн байна. Тэр хэрэглэсэн дугтуйг дахин ашиглаж, хуучин хаягыг нь үзгээр дардаг байснаас гадна ашигласан цаасыг эргүүлэн хариу бичих зэрэг гаж үйлдэл гаргадаг байв. Мөн тэрээр цахилгааны төлбөрийг хэмнэхийн тулд халаагуур өөрийн байрладаг өрөөндөө байрлуулсан ба гэрт нь айлчилсан хүмүүс гадаад дуудлага хийхээс болгоомжлон төлбөртэй утас гэртээ байрлуулжээ.

Мөн Паул худалдан авалтандаа ч хянамгай ханддаг байсан ба 1 доллараас үнэтэй оймс худалдан авахаас татгалздаг байжээ.

Геттиг нас барсны дараа түүний хүүхдүүд болон үнэнч зарц нарт нь бараг юу ч үлдээгүй ажээ. Түүний өв хөрөнгө Малибугийн музейд очсоноор түүхэн дэх хамгийн баян музей болжээ. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр нийт идэвхитэй хөрөнгө нь 2.5 тэрбум доллар гэж мэдэгдсэн байдаг.

Мэдээний хөтлөгч түүнийг нас барсаны дараа “Дэлхийн хамгийн баян, хамгийн ганцаардмал, мөн хамгийн амиа хичээсэн эр өнөөдөр нас барлаа. 84 жил амьдрахдаа буяны байгууллагад 1 цент ч өгөөгүй” хэмээн мэдээлжээ.


Эх сурвалж: brightside.me