Олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголдоо нэвтрүүлэх зорилготой "Хуур хөгжмийн наадам" (XMF) энэ сарын 23, 24-ний өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д болно.

Энэ талаар тус наадмыг зохион байгуулагчид өчигдөр мэдээлэл хийлээ.

Тэд мэдээллийнхээ үеэр "Мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн зохион байгуулалтын баг өндөр чанартай, дуу, дүрсний дэвшил бүхий техник хэрэгсэлтэй мэргэжлийн хэмжээний хамгийн өргөн тайзыг засна. Хөгжмийн наадамд дуу, хөгжмийн хэмнэлийг танд мэдрүүлэх чадварлаг хамтлаг, дуучид, монгол болон гадаадын DJ нар оролцоно. Наадмын эхний өдөр буюу наймдугаар сарын 23-нд ХИП ХОП, 24-нд ЭЛЕКТРОНИК хөгжмийн төрлөөр явагдана" гэдгийг онцоллоо.

Хоёр өдөр үргэлжлэх XMF-д ямар ямар уран бүтээлчид оролцох вэ?

 

Залуусын заавал зорих ёстой "Хуур хөгжмийн наадам"-ын тасалбарыг хэрхэн авах вэ?


"XMF - Xyyp Music Festival"-ын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Орчин цагийн хөгжмийн хэмнэл, түүнийг зөв, соёлтойгоор мэдэрч буй залуусыг нэгэн дор цуглуулдаг наадам бол Монгол Улсад гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй "XMF - Xyyp Music Festival" юм. 

"XMF - Xyyp Music Festival"  энэ жил "Let The Music Speak" уриатайгаар таныг хүлээн авахад бэлэн болжээ.

Тус хөгжмийн наадам нь залуу уран бүтээлчдийн нуугдмал авьяасыг нээн илрүүлэх, дотоод, гадаадын шилдэг хамтлаг, дуучдыг нэг тайзнаа гаргах, урлаг соёлоор дамжуулан эерэг үйл ажиллагаанд уриалах, сонсогчдод дэлхийн жишиг бүхий хөгжмийн соёлыг түгээх зорилготой аж.