Дэлхийн гурван удаагийн аварга Б.Буджаргалд "Эрхэт Монгол" группээс 3 өрөө байр бэлэглэлээ. 

Б.Буджаргал 10 хоногт 1304 км гүйж, Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд гайхуулж чадсан юм. 

Тэрээр 2008 оноос эхлэн хэт холын зайн гүйлтээр хичээллэж, өдгөө дэлхийд данстай тамирчин болоод байна. 

Б.Буджаргал 8 дугаар сарын 7-нд АНУ-д дараагийн тэмцээндээ оролцохоор мордоно. Энэ удаад тэрбээр дэлхийн рекорд тогтоох том зорилготойгоор 6 өдрийн гүйлтийн тэмцээнд оролцох ажээ.