Заах арга барил, туршлагатай багш нар арлын улсын боловсролыг дээгүүр түвшинд байлгадаг.

Сингапурын арлууд 1965 онд тусгаар тогтносон улс болсноор цөөн тооны түншүүдээс гадна түүнээс бага байгалийн нөөц баялагтай байв. Хэрхэн энэ улс дэлхийн томоохон худалдаа болон санхүүгийн төвүүдийн нэг болсон бэ? Тус улсын стратеги нь анхны ерөнхий сайд Ли Куан Юүгийн тайлбарласанаар "Хөгжүүлэх боломжтой Сингапурын цорын ганц боломжтой нөөц баялаг нь ард түмэн" гэжээ.

Өнөөдөр Сингапурын боловсролын тогтолцоо нь дэлхийд хамгийн сайнд тооцогддог. Тус улс Олон Улсын Сурагчийн Үнэлгээний Шалгаруулалт(PISA) буюу гурван жилд тутамд олон орны 15 настай хүүхдүүдээс авдаг тестээр удаа дараалан тэргүүлсэн байна. Үүнд математик, унших, мөн шинжлэх ухааны гурван үндсэн төрөл багтдаг. Сингапурын сурагчид нь Америкийн ижил насны сурагчидаас математикийн чиглэлд гурван жилээр түрүүлдэг бөгөөд амжилттай төгсөгчид дэлхийн нэр хүндтэй сургуулиудад тархан суралцдаг.

Тус арал улсад бусад улсуудад зааж сургах зүйл олон байдаг ч бусад орнуудын сурагчид таатай ханддаггүй. Шалтгаан нь Сингапур хуучны уламжлалт заах арга ухааныг дагадаг, багш төвтэй. Бусад улсуудад сурагчидын биеэ даасан сурах арга барилыг илүүд үзэх болсон тул зааж заавардахаас илүү хүүхдийн идэвхийг нэмэгдүүлэхийг хичээдэг. 

Олон улсын судалгаанаас харахад шууд зааварлах нь мэдлэгийг дамжуулах хамгийн үр дүнтэй арга гэдэг ч шүүмжлэгчид Сингапурын аргачилал “өрөмдөх, алах” модель нь хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг устгадаг гэсэн байна. Харин эцэг эхчүүдийн хувьд уг систем хүүхдүүдийг нь стресст оруулахаас санаа зовдог гэжээ.

Гэхдээ тус улсын боловсрол нь хувь хүний чадварыг устгадаггүйг харуулжээ. PISA-гийн шинэ боловсруулсан түвшин шалгаруулах шалгалт нь хүүхдүүдийн хамтран асуудлыг шийдвэрлэх чадварыг шалгадаг бөгөөд тус шалгуурт тус улсын сурагчид математик, уншихаас ч илүү чадвартай нь харагдсан байна. Мөн тус улсын сурагчид өөрсдийгөө сэтгэл хангалуун гэж дүгнэдэг. Сэтгэл ханамжийн түвшин нь Финландийн зөөлөн арга барилаар боловсрогдсон хүүхдүүдээс ч илүү гэнэ.

Сингапур ололт амжилтдаа сэтгэл ханах биш бүтээлч сэтгэлгээ, стрессийг багасгах шинэчлэлийг эхлүүлээд байна. Энэ нь бүтэлгүйтлээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш. Гэхдээ боловсролын шинэчлэлийг аажмаар нотолгоонд тулгуурласан аргачлалаар хийх юм. 

Дэлхийн бусад улсуудад санал болгох Сингапурын гурван арга барилыг танилцуулахад:

Нэгдүгээрт: Бусад орнууд заримдаа бага зэрэг зохицуулалтгүй шинэчлэлийг хийдэг бол Сингапур системийг бүхэлд нь харахыг хичээдэг. Тийм ч учраас боловсролын судалгаанд ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг. Бүх шинэчлэлтийг туршиж , гарах үр дүнг сайтар хянадаг.

Сургуулиудад шинэ санааг хэрхэн нэвтрүүлэхээс гадна үр дүнд анхаарал хандуулдаг. Хянамгай боловсруулсан сурах бичиг, хичээлийн хуудас, яаж хийхийг харуулсан жишээ (Барууны орнуудад хоцрогдсон гэж үздэг) зэргийг туршлагажсан багшаар ангид нэвтрүүлдэг. Үр дүн нь үнэлгээ, хариуцлага хүлээх, заах хэв маягийн хоорондох уялдаа холбоо юм.

Хоёрдугаарт: Сингапурын онцлог заах арга барилыг хүлээн зөвшөөрөх явдал юм, тухайлбал математик. Америк, Английн аль алинд нь зарим талаараа аль хэдийнэ хийгддэг. Энэ нь нарийвчилсан бас илүү гүнзгий сургалтын хөтөлбөрийг онцолж, бүх хичээлийг сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлдэг. Удаан ойлгодог, хоцрогдолтой сурагчид нь нэмэлт давтлага авах боломжтой. 

Гуравдугаарт: Хамгийн чухал алхам бол туршлагатай сайн багшийг бэлдэх. Сингапурт жилд 100 цагийг сүүлийн үеийн арга техниктэй танилцах сургалтад багш нар хамрагддаг. Мөн тэдэнд хангалттай цалин хөлс олгодог. Багш нар нь сурагчдын гаргаж байгаа үр дүнгээр үнэлэгдэж, нэмэлт цалин, урамшуулал авдаг байна.


Эх сурвалж: Economist