Дэлхийн Банк болон Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-ийн Захирлуудын зөвлөлөөс улс орнуудын засгийн газар, компаниудад КОВИД-19-ын хурдацтай тархалтаас сэргийлэх, илрүүлэх болоод хариу ажиллагаа явуулахад туслалцаа үзүүлэх зорилготой яаралтай санхүүжилтийн багцыг 14 тэрбум болгон нэмэгдүүлж баталлаа.

Уг санхүүжилтийн багц нь өвчнийг тархалтыг барих, оношлох, эмчлэх гэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдлыг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлэх болоод хувийн хэвшлийг дэмжих юм. 

 

Дэлхийн Банк Группын гишүүн ОУСК нь уг 14 тэрбум долларын багцын 6 тэрбум долларыг КОВИД-19 өвчний тархалтаас үүдэлтэйгээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болон тэдгээрийн ажилчдад тулгарч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор гаргах байсан бол энэ хэмжээг 8 тэрбум ам. доллар болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. 


ОУСК-ийн санхүүжилтийн томоохон хэсэг нь тус байгууллагын харилцагч банк санхүүгийн байгууллагаар дамжин тэдгээрээр үйлчлүүлдэг, эдийн засгийн сарнилаас үүдэн хүнд байдалд байгаа хувийн компаниудад худалдааны санхүүжилт, эргэлтийн хөрөнгийн зээл болон дунд хугацааны бусад хэлбэрийн санхүүжилт авах боломжийг бүрдүүлэх юм. 

Мөн тус дэмжлэгийн хүрээнд ОУСК нь аялал жуулчлал, үйлдвэрлэл гэх зэрэг цар тахалд шууд өртсөн харилцагч аж ахуйн нэгжүүддээ мөнгөн урсгалын гачигдалд оруулахгүй байлгахад туслалцаа үзүүлэх юм. Үүнээс гадна онцгой байдлын хариу ажиллагаанд нэн шаардлагатай үйлчилгээ, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тарианы эрэлт нэмэгдэж буй энэ үед голлох үүрэг гүйцэтгэж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон холбогдох бусад салбарт дэмжлэг үзүүлнэ. 

2008 оны олон улсын санхүүгийн хямрал, Баруун Африкийн эбола вирусын тахлын үеэр ОУСК яаралтай арга хэмжээ авч чадсан нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт, хувийн хэвшлийн идэвхжлийг саринуулахад хүргэх дэлхийн болон бүс нутгийн шинжтэй хямралд амжилттай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн түүхтэй юм.