Дэлхийн хамгийн амжилттай бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн тоонд Хятадын эмэгтэйчүүд тэргүүлэх байр суурь эзэлжээ. Топ таван эмэгтэйн дөрөв нь тус улсаас гаралтай ба "өөрөө бий болгосон" бизнес  эрхлэгч эмэгтэйчүүдийн эзлэх хувь 77 хүртэл өссөн байна. 

БНХАУ-ын хамгийн том үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч “Country Garden”-ны захирал 37 настай Ян Хьюан нь хамгийн баян эмэгтэйгээр тодорчээ. Тэрбээр гэр бүлийн өв залгамжлалаас 150 тэрбум юань буюу 22,4 тэрбум долларын хөрөнгөтэй болжээ. 

Ян Хьюан


АНУ-ын ABC компанийн эзэн, бараа бүтээгдэхүүний хангамж хариуцсан захирал Диане Хендрикс баян эмэгтэйчүүдийн эхний жагсаалтад багтсан Хятад биш цорын ганц эмэгтэй юм.

Диане Хендрикс

Дэлхийн хамгийн баян тэрбумтан 10 эмэгтэйн 6 нь мөн Хятадаас тодорчээ

Дэлхийн эмэгтэй тэрбумтануудын хөрөнгийн хэмжээ энэ жил буурсан үзүүлэлттэй гарсан байна. Энэ нь эдийн засгийн хөгжил удааширсан, хөрөнгийн зах зээлийн хэлбэлзэлтэй байдал, Америк-Хятадын худалдааны дайнаас үүдэлтэй аж. 

Ян Хьюанын хувьд ч гэсэн түүний хөрөнгө 6 хувиар багассан үзүүлэлттэй байгаа бөгөөд “Country Garden”-нын хувьцааны үнэ 2018 оны эхэн үеийн оргил үзүүлэлттэй харьцуулахад 38 хувиар буурсан байна.

Жоу Кунфей өнгөрсөн жил мэдрэгчтэй дэлгэц үйлдвэрлэгч “Lens Technology” компанийг үүсгэн байгуулж тэргүүлэх байр суурь эзэлсэн юм. Тэрээр компаниа Шенжений нээлттэй арилжааны компанийн жагсаалтад оруулснаас хойш хөрөнгийн хэмжээ 45 хувиар огцом унасан бөгөөд энэ нь мөн адил хувьцааны үнийн өөрчлөлтөөс болсон байна.