Дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон хүмүүс нэг бол харгислал эсвэл хүмүүсийн нигүүсэлийг санан дурсдаг. Тэдгээр нигүүлсэнгүй хүмүүсийн нэг бол Анна Колэман Ваттс Ладд хэмээх Америкийн уран барималч бүсгүй юм. Тэрээр 1917 онд нөхрийн хамт Франц улсад амьдрахаар ирсэн бөгөөд энэ үеэрээ дэлхийн нэгдүгээр дайнд шархадсан цэргүүдэд тусалдаг барималч Фрэнсис Дервент Вудтэй танилцсан байна. Вуд цэргүүдийн хэлбэрээ алдсан нүүрэнд нүүрний маск бүтээж өгснөөр тэдэнд дахин амьдрах боломжийг олгодог байв. Ладд түүний хийж буй ажлаас урам зориг аван өөрийн “Studio for Portrait mask” буюу нүүрний маскны студийг тусламж хэрэгтэй цэргүүдэд зориулан нээжээ. 

Ладдын бүтээл олон хүний амьдралыг өөрчилсөн гэдгийг хэлэхэд илүүц байх. Дайны учруулсан сэтгэлийн шархаас гадна, хүн ч танихын аргагүй зэрэмдлэгдсэн цэргүүдэд хэвийн амьдралаар амьдрах боломжоос гадна амьдрах хүч, урам өгсөн гайхалтай эмэгтэйн бүтээлүүдийг харна уу. 

Дашрамд дурдахад түүний хүмүүнлэгийн ажлыг  Францын Засгийн газраас үнэлэн 1932 онд түүнд "Chevalier of the Legion of Honour" шагналыг олгосон байна.