Бид хэдийн WhatsApp, Twitter, Instagram-гүйгээр төсөөлшгүй амьдралын хэв маягт шилжчихсэн. Гэхдээ бидний ашиглаж сурсан тэдгээр вэбсайт, аппликэйшнүүдийн цаана ямар олон хүний хичээл зүтгэл, хөдөлмөр нуугдаж байдгийг тэр бүр мэддэггүй шүү дээ. Харин одоо хамгийн ололт амжилттай,шинийг санаачлагч, залуу гарааны бизнес эрхлэгч болон тэд яг одоо юу хийж буйг танилцуулж байна. 

Snapchat-ийг үндэслэгч Эван Шпигель болон Бобби Мурфи Эван Шпигель (зүүн) болон Бобби Мурфи (баруун)Тэд бол Snapchat-ийг үүсгэн байгуулагчид. Snapсhat буюу нийтэлсэн зураг, бичлэг 24 цагийн дотор устдаг аппликэйшнийг зохион бүтээсэн энэхүү хамтрагчид 30 нас ч хүрээгүй байхдаа 2.7 тэрбум долларын ашиг орлоготой болж чадсан юм. 

Хувийн амьдралыг нь сонирхож байна уу? Мурфи нь Стэнфордын их сургуульд нэг ангид сурч байсан Кэлсэй Бэйтмэнтэй гэрлэсэн билээ. Шпигель хоёр жилийн өмнө өөрөөсөө 7 эгч, дэлхийн хамгийн алдартай модел Миранда Керртэй хуримаа хийсэн.Өнгөрсөн жил тэд бяцхан хүү Хартаа өлгийдөн авчээ. Тэд одоо хоёр дахь хүүхдээ өлгийдөхөөр зэхэж байна.

WhatsApp-ийг бүтээгч Жан Коум болон Бриан Актон 

Жан Коум (зүүн) болон Бриан Актон (баруун)2007 оны есдүгээр сард Жан Коум, Бриан Актон нар хамтдаа 10 гаруй жил ажилласан Yahoo! компаниас гарах шийдвэр гаргажээ. Тэд Фэйсбүүк компанид ажиллах хүсэлт гаргасан боловч татгалзсан хариу авсан гэдэг. Найзууд хамтдаа түр хугацаанд амрахаар Өмнөд Америкийг зорьсон байна. Амралтынхаа хугацаанд WhatsApp аппликэйшнийхээ санааг олжээ.

 2015 онд тэд өөрсдийн зохион бүтээсэн аппликэйшнээ Фэйсбүүк компанид 22тэрбум доллараар худалдсан юм.

 Өнөөдөр WhatsApp-ийг 1 тэрбум гаруй хүн ашиглаж байна. Жан Коумын цэвэр ашиг 9.9 тэр бум доллар бол Брианы ашиг 3.6 тэр бум доллароор хэмжигдэнэ. 

Airbnb-ийн зохиогчид Натан Бэйлкарчик, Брайан Чески, Жое Геббиа нар 

Брайн Чески (дунд), Жое Геббиа (баруун),Натан Бэйлкарчик нар 

2007 онд Брайн Чески, Жое Геббиа нар дампуурч, байрны түрээсийн мөнгөө ч төлж дийлэхгүй болжээ.

 Мөнгө босгох төрөл бүрийн арга сүвэгчилсний нэг нь жуулчдад хийлдэг гудас зээлдүүлэх мэргэн санаа юм. Энэ нь одоогийн Airbnb аппликэйшний эхлэл болж өгчээ. 2008 онд тухайн санааг сэдсэн өрөөний хамтрагч, найз Натан Бэйлкарчиктай нэгдэн Airbnb түр хугацааны түрээсийн үйлчилгээг санал болгох аппликейшнийг зохион бүтээжээ. 

Өдгөө ганц ч зочид буудал, түрээсийн байр эзэмшдэггүй энэ компани энэхүү үйлчилгээгээ 191 улсын 100 мянган хотод идэвхитэй ашиглаж байна. Энэ сайт сард 3 сая хандалт авдаг бөгөөд жуулчид, орон нутгийн иргэдийн холбож чадсан хамгийн том сүлжээ болжээ. Санаачлагч бүрийн цэвэр ашиг 3.7 тэр бум доллар.

Viber-ийг зохион бүтээгч Талмон Макро болон Игор Магазинник нар

Талмон Макро болон Игор Магазинник нар Талмон Марко болон Игор Магазинник нар Израилийн армид алба хашиж байхдаа технологи сонирхож эхэлсэн түүхтэй. Америкт ирээд өөрсдийн гарааны бизнесээ эхлүүлсэн нь өнөөгийн Viber аппликэйшн билээ. 2014 онд тэд Viber аппликэйшнийг Japanese Rakuten компанид 900 сая доллараар худалджээ. 2016 онд залуус ахин нэг  гайхалтай санааг туршсан юм. Түүнийгээ Gett аппликэйшнд 200 сая доллараар худалджээ. Яг одоо тэд ахин ямар шийдэл гаргаж биднийг гайхшруулж, технологийн ертөнцөд хувьсгал хийхийг таашгүй.

Chris Barton (Shazam)

Крис Бартон1999 онд Крис Бартон найзуудтайгаа хамтран ямар ч хөгжмийг таних чадвартай аппликэйшн бүтээжээ.

Энэхүү төсөл дэлхийд нийтэд танигдахын тулд эдгээр томоохон алхмуудыг дамжсан юм. Хэд хэдэн жилийн зайтай iTunes, iPhone,  App store-уудад нэвтэрснээр хүчээ авчээ. 2017 онд аппликэйшний шинэчлэгдсэн хувилбар гарч хэрэглэхэд илүү дөхөм болсон билээ. 

Эван Уиллиамс, Жак Доурсэй, Биз Стон нар (Twitter)

 Жак Доурсэй (баруун), Эван Уиллиамс (зүүн),  Биз Стон нарНийгмийн сүлжээний томоохон хэсэг Твиттер анхандаа Жак Доурсэйн бүтээсэн компанийн зөвхөн харилцаа холбоог зохицуулах мессенжерийн хэрэгсэл байжээ. Түүний ажлын хамтрагчид болох Эван Уиллиамс, Биз Стон нарт тухайн санаа таалагдаж, хамтран 2007 онд “өрх тусгаарлан” Твиттер хэмээх компани байгуулсан юм. 

2008 онд Твиттер тогтмол хэрэглэгчдийн тоо 300 саяд хүрсэн байв. Харин өдгөө twitter.com хамгийн алдартай вэбсайт жагсаалтын 11-дүгээрт эрэмбэлэгдэж байна. 

 Жак Доурсэйн хөрөнгө ч өсөж 4.5 тэрбум доллароор хэмжигдэж буй. Тэрээр Square хэмээх төлбөр тооцооны программын  шийдлийн компанитай. 

Эван Уиллиамс 2.2 тэрбум долларын хөрөнгөтэй.Blogger гаргаж Google компанид худалдсан. Мөн тэрээр алдарт Medium аппликейшний зохиогч юм

 Харин Твиттерийн үүсгэн байгуулагчды нэг Биз Стоны цэвэр ашиг 250 сая доллараар үнэлэгдэж буй.

YouTube-ийн зохиогч Стив Чен, Чад Харлэй, Жэйд Карим нар

 Жэйд Карим (баруун), Стив Чен (зүүн), Чад Харлэй нарЧад Харлэй нэгэн удаа найз руугаа утсаар бичлэг явуулахаар оролджээ. Гэтэл нэлээн хэдэн удаа алдаа гарч, асуудал үүсэв. Ингэж л алдартай Youtube хуудасын санаа мэндэлсэн түүхтэй.

 2005 онд Чад ажлын хамтрагчид Стив Чен, Жэйд Карим нартай санаагаа хэрэгжүүлэх төсөл дээр хамтран ажилласан юм. Ингээд жилийн дараа буюу 2005 оны дөрөвдүгээр сарын 23-нд Жэйд Кармын амьтны хүрээлэн дээр хийсэн бичлэгээ Youtube хуудаснаа оруулжээ. Энэ бол хамгийн анхны нийтлэгдсэн бичлэг байсан юм. Харин одоо Youtube дэлхийн хамгийн алдартай вэбсайт болж чаджээ. 2006 онд тэд бүтээлээ Google компанид 1.65 тэрбум доллараар худалдсан билээ.

 Uber-ийг санаачлагч Гаррет Кэмп болон Тревис Каланик нар 

Гаррет Кэмп (зүүн), Тревис Каланик нар 2009 онд бизнес эрхлэгч Гаррет Кэмп, Тревис Каланик нар ажил хэргийн оройн зоог барьсны дараа такси хүлээх агшинд тэрхүү гайхамшигт санаагаа олсон юм. Гэхдээ тэд шууд л амжилтанд хүрчихсэнгүй. Ижил төрлийн үйлчилгээ үзүүлэгч компаниудтай өрсөлдөхөөс эхлээд улс орнуудын Засгийн газартай тохироо хийх гээд олон хүнд давууг туулжээ. 

 Харин өдгөө үйлчилгээ 76 оронд зөвшөөрөгдөн хэрэглэгдэж байна.

 Каланикийн хөрөнгө нийтдээ 4,8 тэрбум доллароор хэмжигдэж хамгийн залуу баячуудын тоонд багтдаг.

 Тэрээр 2019 онд компаниасаа гарч, 10100 Fund нэртэй хөрөнгө оруулалтын чиглэлээр компани байгуулжээ. Харин Кэмп 2013 онд Expa хэмээх залуу бизнес эрхлэгчдэд амжилттай төсөл хэрэгжүүлэхэд туслах компани байгуулан ажиллаж буй. Түүний ашиг орлого 3.8 тэрбум доллар.

Instagram-ийг үндэслэгч Майк Криегер, Кевин Систром нар

Майк Криегер (зүүн), Кевин Систром нар2010 онд Майк Криегер, Кевин Систром нар Burbn хэмээх аялагчдад зориулсан аппликэйшн бүтээсэн ч амжилт олсонгүй. Кевин, Майк нар үүний дараа юу хийх ёстойгоо ойлгосон юм.

2010 оны аравдугаар сарын 5-нд App Store шинэхэн аппликэйшн танилцуулсан нь Instagram байлаа. 12 сар гэхэд хэдийн сая хол давсан хэрэглэгчидтэй болж амжилт тогтоов. Ингээд жилийн дараа фэйсбүүк инстаграмыг 1 тэрбум доллараар худалдаж авсан билээ. Систромын хөрөнгө 1.5 тэрбум доллар, Криегерийн хөрөнгө 350 сая доллароор хэмжигдэнэ.