Амазонд ургадаг сэтгэлзүйд нөлөөлөгч ургамалыг сэтгэл гутралыг эмчлэх эмчилгээнд бүртгэх талаар хэлэлцэж, Испани улс албан ёсоор ажлын өдрийг долоо хоногт 4 байхаар туршиж, Оскарын шагналд нэр дэвшигчдийн нэрийг нийтэд танилцуулсан зэрэг дэлхий дахинд болсон онцлох, эерэг мэдээлэлүүдийг эндээс уншаарай.

Испани улс ажлын өдрийг дөрөв болгохоор туршиж байна

Долоо хоногт ноогдох ажлын өдрийг цөөлөх санааг дэмжигчид урт хугацааны туршид энэ нь ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлж, нийгмийн эрх тэгш байдлыг илүү эерэгээр хангаж, бүх л төрлийн бохирдол, хаягдалыг бууруулах зэргээр нийгэмд маш олон талаараа ашигтай хэмээн суртчилж ирсэн. 

Тэгвэл энэ долоо хоногт Испани улс энэхүү санааг сайн дурын үндсэн дээр зөвшилцөлд хүрсэн байгууллагуудтай хамтран долоо хоногт нийт 32 цаг ажиллахаар тохирон туршилтыг хийснээрээ уг санааг хэрэгжүүлсэн европын анхны улс болжээ. 

Одоогоор туршилтад хэчнээн байгууллага хамрагдаж байгаа болоод хэдий хэр хугацаатайгаар үргэлжлэх нь тодорхойгүй байгаа аж. Түүнчлэн Испани улсын засгийн газрын мэдэгдсэнээр хэрэв ямар нэг тохиолдолоор туршилтанд хамрагдаж буй байгууллагууд алдагдал хүлээвэл бүхий л хохиролыг барагдуулах боломжтой эсэхийг тооцож байгаа гэнэ. 

Энэ санааг гаргасан зүүн жигүүрийн Мас Паис намын гишүүн Иниго Эррэхоны хэлж байгаагаар, "Долоо хоногийг нийт 4 ажлын өдөртэй болох талаар хэлэлцсэнээр бид энэ цаг үеийн томоохон мэтгэлцээнийг эхлүүлж байна. Гэсэн ч энэ бол хэрэгжих цаг болсон санаа юм" хэмээжээ. 

Деб Хааланд: АНУ-ын Танхимын анхны уугуул гаралтай нарийн бичиг болжээ

Деб Хааланд гэх АНУ-ын уугуул буюу Индиан гаралтай эмэгтэй танхимын нарийн бичиг болсноор тус улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэх үйл явдал болжээ. 

Эдүгээ 60 настай тэр эмэгтэйн танхимд гүйцэтгэх үүрэг нь улсынхаа газар нутаг, далай тэнгис, байгалийн нөөцийг харж хандан омог отгуудын хэрэг явдлыг хариуцах юм. 

АНУ-ын танхимаас түүнийг 51-40 харьцаатай санал хураатад ялсныг баталсан бөгөөд тэрээр Бүгд найрамдах намын Лиза Мурковски, Линдсей Грахам, Дэн Салливан болон Сюзан Коллинс нарын сенатуудын саналыг авсан байна. 

Амазонд ургадаг сэтгэлзүйд нөлөөлөгч ургамалыг сэтгэл гутралын эсрэг эмчилгээнд хэрэглэх талаар хэлэлцэж байна

Их Британи улсад бөөгийн зан үйлд ашигладаг, сэтгэлзүйд нөлөөлдөг нэгэн төрлийн ургамалыг сэтгэл гутралыг эмчлэх эм болгон ашиглах туршилт эхэлжээ. Тус туршилтанд хамрагдах хүмүүст тухайн эмийг өгөхийн хажуугаар ярилцлага эмчилгээн хавсрах юм. 

Туршилтыг удирдаж буй Смол Фарма гэх компанийн зүгээс эм нь амжилттай болбол сэтгэл гутралтай, түүндээ хийлгэж байгаа эмчилгээ нь ахиц үзүүлэхгүй байгаа сая сая хүмүүсийг эдгээнэ гэж итгэж байгаа хэмээжээ.

Шүүхээс Япон улс дахь ижил хүйсийн гэрлэлтэд тавьсан хориг нь үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэв

Энэ долоо хоногт тус улсын шүүхээс ижил хүйстэн хүмүүсийн гэрлэлтийг хориглох нь үндсэн хуулийг зөрчсөн гэж тогтоосон нь Япон улсад ижил хүйстний гэрлэлтийг хуульчлах аянд томоохон түлхэц болжээ. 

Тодруулбал, Саппоро хотын шүүхийн зүгээс ижил хүйстэн хүмүүсийн гэрлэлтийг хориглох нь хуулинд бүх хүмүүс эрх тэгш гэж заасан заалтыг зөрчсөн хэрэг хэмээсэн байна.

Хэдийгээр одоо ч гэсэн ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хориглож байгаа ч ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгчдийн хэлж байгаагаар энэхүү тогтоол нь тус аяны хүрээнд маш том эерэг мэдээ гэжээ. 

Энэ жилийн Оскарт түүхэнд бичигдэхээр хамгийн олон төрлийн гарал угсаа, үндэс бүхий хүмүүс нэр дэвшжээ

Академийн шагнал гардуулах ёслол урт хугацааны туршид шагналд нэр дэвшигчид арьс өнгө, гарал угсааны хүрээнд цөөнхөн үндэстэнг хамардаг гэсэн шүүмж хүлээсний эцэст хамгийн олон үндэс угсаатан, арьс өнгө бүхий хүмүүсээс бүрдсэн нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцууллаа. 

Тус наадмын шилдэг найруулагчийн төрөлд түүхэнд ердөө тавхан удаа л эмэгтэй найруулагчид нэр дэвшиж байсан бол энэ жил анх удаа хоёр эмэгтэй хүн (Клое Зао, Эмералд Феннэль) зэрэгцэн нэр дэвшиж байна. 


Эх сурвалж: Positive News