Амьдрал хэчнээн сайхан байх нь хэд хэдэн хүчин зүйлээс хамаардаг. Тиймээс хүмүүс шинэ хотод суурьшихдаа ажил амьдралын тэнцвэртэй байдлыг нь ч харгалзаж үздэг. Тэгвэл "Киси" компанийн зүгээс 40 хотыг 20 шалгуураар шалгаж, тэрхүү тэнцвэрийг хадгалахад нөлөөлж чадах, амьдрахад хамгийн таатай хотуудыг жагсаасан байна. 

Жагсаалтыг гаргахад Евроштат буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжилийн байгууллага, Дэлхийн банк, Дэлхийн аз жаргалын индекс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгааг эх сурвалж болгон ашиглажээ. Герман улсын хувьд Мюнхен хот хамгийн дээгүүр байранд орсон бол араас нь Хамбург, Берлин хотууд топ 10-т багтжээ.


Ингээд та бүхэндээ амьдрах нөхцөлийн хувьд хамгийн таатай 10 хотыг танилцуулъя.


10.  Ванкувер

Далайтай хиллэдэг энэ хотын хувьд жилд дунджаар нийт 15.3 амралтын өдөртэй. Энэ нь уг жагсаалтад багтсан бусад хоттой харьцуулахад хамгийн бага боловч тэндэхийн хүмүүс маш сэтгэл хангалуун байдаг байна. Тэд нийт 95.5 хувийн үзүүлэлттэйгээр сэтгэл ханамжийн жагсаалтын 5 дугаар байранд орж байгаа юм.

Getty Images

9. Парис

Топ 10-ыг шалгаруулсан тус жагсаалтад европын нийт 5 хот бичигджээ. Тэдгээрийн нэг бол Парис юм. Амралтын нийт 30 хоногтой тус улс амралтын цагийн үнэлгээ ч өндөртэйгөөрөө жагсаалтын 9 дүгээр байранд бичигдэж байна. Судалгааны нэг шалгуурт Парис хот бүр нэгдүгээр байранд жагссан нь ДНБ -ийн 32 хувь нь нийгмийн үйл ажиллагаанд зарцуулагддаг гэнэ. 

Getty Images

8. Барселон

Каталонийн нийслэл болох тус улсад ажилгүйдлийн түвшин өндөр буюу 11.1 хувийн үзүүлэлттэй байгаа юм. Гэвч хүмүүс нь дунджаар 30.5 өдрийн амралттай буюу хэт их амардаг. Амралтын цагийн үнэлгээ нь 93.5 буюу маш сайн үнэлгээтэй ба түүгээрээ Лондон, Токио, Нью Йорк, Парисын араас жагссан юм.

Getty Images

7. Цюрих

Энд хүмүүс долоо хоногт 49.2 цаг ажилладаг нь харьцангуй урт хэдий ч ажилгүйдлийн түвшин дөнгөж 2.7 хувь буюу маш бага байдаг. Мөн ногоон байгууламждаа маш их анхаардаг аж. Шалгуурын хувьд Щвейцарын хамгийн том тус хотын өмнө Сингапур л орж байгаа юм. 

Getty Images

6. Берлин

Берлин хотын хувьд бусад хотыг бодвол хамгийн орой ажлаа эхэлдэг хотоор тодорчээ. "Киси" компанийн судалгаагаар ажилчид оффистоо дунджаар 09 цаг 53 минутад ирсэн байдаг аж. Үүнээс гадна Вашинтон, Хонконг, Хьюстон зэрэг хотуудад л ажил ийм орой эхэлдэг байна. Ажилгүйдлийн түвшин харьцангуй өндөр буюу 6.1 хувьтай. Тиймээс ч амралтын үнэлгээ өндөр олгогддог. 

Getty Images

5. Стокгольм

Скандинавын хот болох Стокгольм нь долоо хоногт нийт 40.6 цаг буюу харьцангуй бага ажлийн цагтай. Шалгуурын нэг болох гэрээс ажил хүрэх дундаж хугацаа нь 34.4 минут буюу 5 дугаар байранд бичигдсэн. Швэдийн нийслэл болох тус хот нь агаарын бохирдол маш бага бөгөөд Сиаттл, Портландын араас жагсаж байгаа юм.

Getty Images

4. Хамбург

Сэтгэл ханамжийн үнэлгээгээр 92.7 хувьтай тус хот нь хамгийн стрессгүй орнуудын жагсаалтын 3 дугаар байранд орж, Мюнхен болон Сидней хотын араас бичигджээ. Түүнчлэн Хамбург, Мюнхен зэрэг хотуудын нийгмийн үйл ажиллагаанд зарцуулах ДНБ-ний хэмжээ харьцангуй их буюу 25.1 хувь бөгөөд энэ үзүүлэлтээрээ 8 дугаар байранд оржээ. 

Getty Images

3. Осло 

Норвегийн нийслэл Ослод хүмүүс долоо хоногт дунджаар 38.9 цаг ажилладаг. Энэ нь хамгийн бага ажиллах цагтай хотоор тодорсон бөгөөд тус хотод аж төрвөл ихэнх цагийг хувийн амьдралдаа зарцуулах юм. Дунджаар амралтын нийт 21 хоногтой. Эрүүл мэндийн үйлчилгээний хувьд 5 дугаарт бичигдсэн.

Getty Images

2. Мюнхен

Бавар мужийн нийслэл Мюнхен хотод хүмүүс харьцангуй урт буюу долоо хоногийн 41 цаг ажилладаг. Гэсэн хэдий ч ажилгүйдлийн түвшин ердөө 2.3-6.9 хувьтай. Тус хотод ажиллагсад дунджаар 20 амралтын өдөртэй. Аюулгүй байдлын хувьд маш сайн бөгөөд иргэдийнх сэтгэл ханамж  92.7 хувьтай байна.

Getty Images

1. Хелсинки

Финн улсын нийслэл Осло сэтгэл ханамжийн судалгаагаар хамгийн дээд хувь буюу 100 хувийн үзүүлэлттэй гарчээ. Ажилчид нь эцэг, эхийн амралт гэж 1127 өдөр амардаг. Бүтэн цагаар ажилладаг хүмүүс долоо хоногт харьцангуй бага буюу 40.2 цагийг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг бол жилд нийт 30 өдөр амардаг гэнэ. Түүнчлэн эрүүл мэндийн үйлчилгээ нь ч дунджаас өндөр үзүүлэлттэйгээр 6 дугаар байранд бичигдсэн юм. Ногоон байгууламжийн хувьд жагсаалтын 4 дүгээр байранд бичигдэж, аюулгүй байдлын хувьд ч 100-аас 93.3 хувийн үзүүлэлттэй байна. 

Getty Images

Мөн тус жагсаалтын тухайд өөр нэгэн мэдээллийг дурдвал хамгийн сүүлийн байранд Буэнос Айрэс, Токио, Куала Лампур нар жагсчээ.



Эх сурвалж: WELT