Энэхүү жагсаалтын хамгийн хүнд нь энэ дэлхий ертөнц дээр дэлгэцийн бүтээл болгосон гайхалтай номууд маш олон бий. Мөн хүмүүс номыг дэлгэцийн бүтээлээс үргэлж илүү байдаг гэж үздэг. Доор дурдах кинонууд номондоо гүн гүнзгий мэдрэмжийг нэмэгдүүлэхээс гадна кино тус бүр бие даасан байдлаараа гайхалтай бүтээл болж чадсан.


10. Долорес Клэйборн

Стивен Кингийн бүтээлийг дэлгэцийн бүтээл болгох олон арван оролдлогууд бүтэлгүйтэж байсан. Энэ дунд хэдхэн чанартай, гайхалтай кинонууд бүтсэн. Кэти Бэйтс Кингийн номноос бүтсэн кинонд тоглохоор төрсөн мэт. Тэрээр Misery кинонд Энни Уилксийн дүрд тоглохоос гадна Долорес кинонд гол дүр бүтээснээр Оскар хүртсэн юм. Кино номны зохиолтойгоо бараг л адилхан болж чадсан.

9. Holes

Тус кинонд нэгэн хүү тэнэглэлээсээ болж тоогүй зүйлстэй орооцолддог тухай гардаг. Түүний харгис, хатуу захирагчтай зусланруу илгээдэг бөгөөд маш сонирхолтой, өвөрмөц ном болон кино болж чадсан.

8. The Lion, the Witch and the Wardrobe

К.С. Льюис олон жилийн турш The Lord of the Rings ном шиг алдартай хүүхэд гэлтгүй томчуудыг байлдан дагуулсан үлгэрийг зохиож чадсан. Энэхүү кино нь яг л номныхоо үйл явдлыг давтаж чадсан гайхалтай бүтээл болсон.

7. Fried Green Tomatoes

Энэ кино бол бидний жагсаалтан дахь жүжигчин Кэти Бэйтсийн тоглосон хоёр дахь кино юм. Яагаад энэ кино тус жагсаалтанд багтсан бэ гэж та бодож байна уу? Тэгвэл кино болон ном нөхөрлөл, золиосыг гайхалтай харуулж чадсан юм. Хэрэв та сэтгэл хөдлөлтэй кино үзэхийг хүсвэл танд яг тохирох кино энэ байна.


Banner location

6. Charlotte’s Web

Хүүхэлдэйнкиноныанимацимашэнгийнхэдийчтусхүүхэлдэйнкиноныүйлявдалүүнийгхаруулалгүй, гайхалтайболгожчадсан. Энэхүү бүтээл нь биднийг амьдралын асуудал, нөхөрлөл, хагацал зэргийн талаар бодоход хүргэдэг. Хэрэв таны хүүхэд, ойр дотны хүмүүс тань энэхүү хүүхэлдэйн киног үзээгүй бол заавал үзүүлээрэй.

5. The Princess Bride

Энэ бол гайхалтай, хөнгөхөн хайрын түүх юм. Тус кино номын зохиолоос илүү хүмүүсийн анхаарлыг татаж чадсан. 

4. Blade Runner

Киноны гол дүрд Харрисон Форд тоглосон бөгөөд тэрээр үхдэггүй роботуудыг устгах даалгаварыг авдаг. Кино эхэндээ уйтгартай санагдах боловч киноны тусгай эффект таныг гайхшируулж, бишрүүлэх болно.

3. The Road

Кино гархаас өмнө номыг уншсан хүмүүс хэзээ ч дэлгэцийн бүтээл нь номыг гүйцэхгүй хэмээн бодож байсан. Гэтэл бүх зүйл эсэргээрээ болсон. Магадгүй Вигго Мортенсены гайхалтай жүжиглэх ур чадвар, кино багийхны чадвар байж мэднэ.

2. How the Grinch Stole Christmas

Анх удаа зул сарын хүүхэлдэйн кино номын дагуу 60-аад онд хийгдсэн байсан бол 2000 онд 4 одын үнэлгээтэй кино гарсан юм. Найруулагч Рон Ховард классик зул сарын тухай кино бүтээж чадсан. 

1.Lord of the Rings

Номыг дэлгэцийн бүтээл болгох бүхий л оролдлог бүтэлгүйтнэ хэмээн бүгд бодож байсан бол Питер Жексон баг бүрэлдэхүүний хамт бүх хүний амыг таглаж чадсан юм. Киног үзсэн хүн бүр гайхширч, биширч, уулга алдан үзсэн бүтээл болсон.