Ливан улсын нийслэл Бэйрут хотод тус улсын аюулгүйн алба болон дэлбэрэлтийн гамшигт хилэгнэсэн жагсагчдын хооронд мөргөлдөөн болжээ. Тэсрэлтэд өртөж сүйрсэн Засгийн газрын байгууламжаас холгүйхэн гудамжинд аюулгүйн албаныхан жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна. Харин жагсагчид түргэн тусламжийн албаныхан, сүйтгэгдсэн дэлгүүрүүд рүү чулуу нүүлгэжээ. Тийнхүү аюулгүйн албанаас жагсагчдыг тараах гэхэд хэд хэдэн жагсагч бэртсэн байна.

Жагсагчдын үзэж буйгаар сүйрэл дагуулсан дэлбэрэлт нь Засгийн газрын чадваргүй байдлыг харуулсан нотолгоо гэнэ. Энэ нь Ливаны хүн амын дунд өргөн тархсан буруутгал аж. Гамшгийн өмнө ч тэдгээр оршин суугчид Засгийн газраа авлигын хэрэгт буруутгаж, удаа дараа жагсаал хийж байжээ. Улмаар тус улс хэдэн арвандаа үзээгүй хамгийн их хохирол бүхий эдийн засгийн хямралтай тулж байна. Тус хямрал нь коронавирусийн цар тахлаас үүдэн өнгөрөгч саруудад илүү дорджээ. 


Эх сурвалж: NTV