Танд дээд ертөнцөөс холбогдож, ямар нэгэн зүйл хэлэхийг хүсэж байгаа мэт мэдрэмж төрж байсан уу? Энэхүү нийтлэлээс үүнийг илтгэх 10 шинж тэмдгийг олж мэдэх болно. Бид маш хачирхалтай цаг үед амьдарч байна. Аль эрт өөрсдийн хүч, орчлон ертөнцийн холбоог мартаж, өөрчлөлтийн үед амьдарч байгаа билээ.

Та эдгээр шинж тэмдгээр өөрийгөө шинжээрэй.


#1. Та үргэлж 11:11 гэсэн тоог (бусад бүх адилхан тоо хамаарна) хардаг уу?

Бидэнтэй дээд тэнгэрээс холбогдож,  ямар нэгэн мэдээлэл өгөхийг хүсэж буй хамгийн гол шинж тэмдэг бол би ойр ойр адилхан тоо харж эхлэх юм.


#2. Бясалгалд улам их татагдах

Бясалгал хийх нь биднийг өөрийн дотоод ертөнцийг нээж, өдөр тутмын амьдрал, асуудлыг мартахад тус болдог. Мөн биднийг стресс, түгшүүр, депресси зэргээс ангижруулж өгдөг. Харин илүү ихээр татагдаж байгаа бол танд дээд тэнгэрээс ямар нэгэн дохио өгч байгаа хэрэг.


#3. Таны амьдралын үзэл бодлыг хуваалцдаггүй хүмүүсээс өөрийгөө холдууул

Та дээд тэнгэртэй гүн холбогдож эхлэх тусам адил үзэл бодолтой хүмүүсийг өөрт татаж, үзэл бодол, санаа нийлэхгүй хүмүүсээс зайгаа барьж эхэлдэг. Хэрэв хэзээ нэгэн цагт тантай хамгийн дотно байсан хүмүүс бага багаар холдож, хөндийрч, холбоо тасарч эхэлж байгаа бол сэтгэлээр бүү уна, өөрийгөө бүү буруутга. Зүгээр л та өөрийгөө шинэ түвшинд гарсан гэдгийг ойлго. Хүн бүр өөр өөрийн гэсэн замтай.


#4. Амьдарч буй ертөнц тань хязгаарлаж байгаа мэт мэдрэмж төрөхгүй

Та өөрийгөө ямар хүчтэй, онцгой чадвартай гэдгээ мэдэх үед хүн эргэн тойрныхоо ертөнцөөс айхаа больж эхэлдэг. Бидний дээд «БИ» гэдэгтэй холбогдож, ойлгох үед бүх хязгаар, хийж чадахгүй гэж боддог бүхнээ гээж бүхнийг чадах мэт мэдрэмжийг авдаг юм.


#4. Та амьдрал ямар гайхалтай гэдгийг дахин мэдрэх болно

Бид дээд тэнгэртэй холбогдох тусам амьдрал илүү хөгжилтэй, гайхалтай болж эхэлдэг. Бид илүү бүтээлч, зорилгодоо төвлөрч чаддаг болдог. Үүнээс гадна бид илүү нээлттэй, чадахгүй гэж бодож байсан зүйлсээ хийж, туршиж эхэлдэг.


#5. Илүү тодорхой зүүд зүүдлэх

Бидний оюун ухаан өргөжиж, тэлж, утга учиртай зүүд зүүдэлж эхэлдэг. Бидний оюун ухаан нээлттэй болсноор зүүдэнд тод зүүд орж ирдэг юм.


#6. Таны нойр тайван бус болно

Дээд тэнгэр, ертөнцтэй холбогдох нь мөн сөрөг үр дагавартай байдаг. Үүний нэг сөрөг нөлөө бол нойрны асуудал юм. Таны оюун ухаан, оюун санаа хэт идэвхитэй болж, ДНК үргэлжлүүлэн сайжирдаг учир танд унтахад амаргүй байх болно.


#7. Та дотоод дуу хоолойгоо илүү сонсож эхэлнэ.

Бид өөрсдийн сөрөг, муу бодлуудыг үл тоож хэрхэн яаж юуг бодох тухай анхаарч эхэлдэг. Та тодорхой бодол бүрт төвлөрч, боломжтой бол сөрөг бодлуудыг эерэг бодлуудаар солихыг хичээдэг.


#8. Та өөрөө өөртэйгөө цагийг өнгөрөөхийг хүснэ.

Таны дээд «БИ» гэсэн байдал илүү ихээр илрэх тусам бид өөртэйгөө цагийг өнөрөөж, ганцаар байж, дээд ертөнцтэй холбогдох ёстой гэдгийг ойлгодог.


#9. Та өмнөхөөсөө илүү хайр болон өрөвч байдлыг илүүтэй мэдэрнэ

Бид өөрийн айдас болон хортой сэтгэлгээ дээр үндэслэсэн сэтгэл хөдлөлөөс ангижирч эхэлдэг. Бидэнд энэ дэлхий ертөнц гайхалтай гэдгийг сануулж хайр, өрөвч байдал атаа, үзэн ядалтыг даван туулдаг гэдгийг мэдрүүлдэг.


#10. Харахыг хүсдэг байсан амьдрал тань биелсэн гэдгийг мэдэрнэ

Бидний хүсэл мөрөөдөл нүдэн дээр биелж, бидний эргэн тойрон дахь ертөнц үлгэрийн мэт санагдаж эхэлдэг. Ингэснээр саад бэрхшээлд итгэхээ больж, бидний хүссэн амьдрал бий болж буйг анзаарч эхлэх юм.