АТГ-аас Хууль зүйн сайд асан, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг дүү болон туслах Ч.Бямбаагийн хамт цагдан хорьсон билээ.

Тэгвэл тус хэргийн өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-р зүйлийн 1.3 т дахь хэсэгт заасан үндэслэлийг тайлбарлан нотолж чадаагүй, яллагдагч нарыг 1 сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэр гаргасан цагдан хорих захирамжийг хүчингүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт гаргасаны дагуу өнөөдөр буюу 01-14-ний 15:00 цагт хурал товлогдсон байна.

Дашрамд сануулахад Дамбий овогтой Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын  үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “компаниудаас  2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон билээ.