Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс цаг үеийн асуудлаар сүсэгтэн олон, ард иргэдэд хандсан мэдээлэл хийж байна.

Монголчууд 1000 жилийн тэртээгээс цагаан сарыг тэмдэглэж ирсэн. Хуучин жилийнхээ хамгийн сүүлийн өдөр битүүний өдөр гэдэг тухайн жилийнхээ амжилтыг тэмдэглэдэг онцгой өдөр. Урьд ондоо ам зөрсөн, сайдаж муудсан нэгэнтэйгээ уулзаж, сэтгэлээ цайлгаж хөөрөг зөрүүлдэг ёстой. Гэр бүлээрээ цуглан өнгөрсөн оныхоо амжилт, алдаа оноогоо цэгнэнэ. Ингэж хуучин оноо сэтгэл дүүрэн үдчихээд шинийн нэгэнд үргэлжлүүлэн үгийн сайныг хэлэлцдэг. Энэ бол ирж буй 360 хоногийг бүх сайн сайхнаар бэлгэдэж буй монголчуудын аман бэлгэ юм. 

Монголчуудын олон зуун жилийн турш шүтэж ирсэн бурханы нь шашин эв зохицлын ухаан юм. Хулгана жил залуус нялхаст хатуу, ахмадад ээлтэй, дээдчүүд хатуу ширүүн жил болно. Ийм учраас ажил хөдөлмөр эрхэлж буй төрийн албан хаагчид хууль ёсоо эрхэмлэхийг хичээх байх аа. Жилийн дундаас хур бороо тааруу. Гэхдээ тариа будаагаа алдахгүй.  Энэ бол зөвхөн магадлал шүү дээ. Өвчинтэй холбогдуулан цагаан сарыг цуцлахаар болсон гэж ярьж байна. Би энэ үгэн дээр би дургүй байгаа. Хөл хорио тогтооно гэж амгалантай үгээр хэлэх хэрэгтэй.

Бид шинэ төрлийн вирус гарсантай холбогдуулан ард түмэнд зориулан ном уншиж байна. Бурханы шашинд ирээдүйд ямар өвчин гарахыг бичсэн байдаг. Түүнд зориулсан ном уншлага хийж, үрэл утлага хийх үүрэгтэй. Гандан 13 салбартай, салбар болгон дээрээ ном хурж байна. Бид эх болсон зургаан зүйл, хамаг амьтны төлөө бусдаар заалгасан ч эс заалгасан ч номоо хурж унших болно. Жилийн засал номоо заавал шинийн 15-ндаа багтаж хийнэ гэж яарах хэрэггүй гэдгийг ард түмэндээ хэлмээр байна. Тэрхүү засал номыг бид тусгай лам нараар олон нийтэд зориулан уншуулна. Үрлээс болж лам нарыг элдвээр дайрч байгаа нь тусгүй хэрэг шүү. Дайн болсон ч шашин шүтлэг гэдэг байдаг л зүйл юм. Харин ч сүсэгтэй оронд та нар номоо унш л гэж хэлдэг шүү дээ. Түүнээс бид 3 сая хүнд энэ үрлээ өгнө гэж тулгаагүй. Тэгэх ч боломж байхгүй