ДБЭТ уран бүтээлийн 56 дахь улирлаа гала концертоор нээнэ. Тус театр уран бүтээлийн 56 дахь улирлын хөтөлбөрөө үзэгч олондоо танилцууллаа. Улирлын нээлтийг ирэх сарын 7-ны үдэш дуурийн дуучид, балетын жүжигчдийн хамтарсан тоглолтоор хийх аж. 

Аравдугаар сарын тоглолтын хуваарь:

10-13-нд Ж.Бизе “Кармен” дуурь
10-14-нд П.И.Чайковский “Хунт нуур” балет
10-20-нд Ж.Россини “Севилийн үсчин” дуурь
10-21-нд А.Батдэлгэр “Тэнгэрийн ташуур” балет
10-27-нд Б.Шарав “Чингис хаан” дуурь
10-28-нд Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балет