Бостон дахь Брхигхэм эмэгтэйчүүдийн эмнэлгийн мэргэжилтнүүд давсны хэрэглээ ихсэх тусам наснаасаа эрт үхэх магадлал ихэсдэг гэдгийг баталжээ.

Уртхугацаанысудалгаанд 30-54 насны 2974 цусныдаралтбагазэрэгнэмэгддэгхүмүүсхамрагдсанбайна. Хэрэглэж буй давсны хэмжээг янз бүрийн аргаар тодорхойлж байжээ. Жишээлбэл 24 цагийн турш хадгалсан шээсний шинжилгээ. Энэ нь биед орж буй давсны түвшинг илүү нарийн тодорхойлоход тус болсон юм. Оролцогсдын биеийн байдлыг 24 жилийн турш хянаж байсан бөгөөд энэ хугацаанд 272 хүн нас баржээ.

Судалгаагаар давс болон нас баралтын эрсдэл хоорондоо шууд хамааралтай гэж гарчээ. Өдөрт хамгийн багадаа 1200-1900 миллиграммын натрийн хлорид (хамгийн бага хэмжээ) хэрэглэх нь хамгийн аюулгүй гэж гарсан байна.