Хятадад нэгэн эмэгтэй давхраа хийх мэс засал хийлгэснээс нүдээ аньж чадахгүй болжээ. Хэйфэй хотоос гаралтай Ли Ли нь уг мэс засалд 12.800 юань ($1807) зарцуулсан байна. Гэвч мэс заслын дараагаас зовхио хаах боломжгүй болсон нь түүнд хар дарсан зүүд болсон тухай Asiaone агентлаг мэдээллээ. 

Ли Лиг хавдсан зовхио үзүүлэхээр эмнэлэгт очиход мэс ажилбар амжилтгүй болсон тухай мэдэгджээ. Улмаар тус гоо сайхны эмнэлэг нь алдаагаа залруулж, дахин мэс ажилбар хийсэн ч бүсгүйн дүр төрхийг улам дордуулсан байна.


Хоёр дахь мэс заслын дараа дахин залруулахыг хүссэн ч Ли татгалзжээ. Лигийн хэлснээр мэс заслын дараагаас хараа нь бүрэлзэж, шөнө унтахын тулд зовхио доошлуулахыг хичээсэн ч бүтэн аних боломжгүй болжээ. 

Мэс ажилбарыг хийсэн эмнэлэг хоёр мэс заслын дараа дээрх нөхцөл байдал нь хэвийн бөгөөд аажмаар хэвийн байдалдаа буцаж орно хэмээн тайлбарлажээ. Эхний мэс заслын дараа хангалттай цаг өгөлгүй давтан мэс засал хийсний улмаас шарх нь улам нэмэгдсэнээр гүн сорви тогтсон гэжээ. 

Гоо сайхны эмнэлэг нь Лигийн хохиролд 30.000 юаныг нөхөн төлбөрт өгч, мэс засал хийлгэсэн мөнгийг нь буцаан олгохоор болжээ.


Эх сурвалж: https://nextshark.com/