ДАШТ-2018-ыг зохион байгуулах хорооны ерөнхий захирал Алексей Сорокин мэдэгдэхдээ “энэ тэмцээнийг дэлхий даяар 3 тэрбум хүн телевизээр үзнэ” гэлээ.
 
Түүний хэлснээр, дэлхийн 212 оронд телевизийн нэвтрүүлгийн 196 компани хөлбөмбөгийн тоглолтуудыг дамжуулан үзүүлэх аж.
 
Тэрбээр тэмцээний үеэр авах аюулгүй байдлыг хангах арга хэмжээний талаар тусгайлан ярилаа. “Цэнгэлдэх хүрээлэн, зочид буудал зэрэг 170 объектад аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах бөгөөд 17440 хянагч тухайн газруудад ажиллана. Түүнчлэн Росгвардийн албан хаагчид болон хамгаалалтын албадын 21556 ажилтан эдгээр объектод ажиллах болно. Тэмцээн болох хот бүрт хөгжөөн дэмжигчдэд зориулан 2 эмнэлгийг ажиллуулах ба нийтдээ эмнэлгийн тусламж үзүүлэх 176 цэг ажиллана” гэдгийг А.Сорокин дурдав.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг