Хөл бөмбөгийн ДАШТ-2018-г үзэхээр Мексикийн 40 мянга орчим хөгжөөн дэмжигч Орос улсад хүрэлцэн ирнэ. Мексикчүүд  бол дуу шуу ихтэй ч нөхөрсөг хүмүүс гэж тус улсын Сенатын дарга Эрнесто Кордеро Арройо хэлжээ.
 
“Манай улсын баг тамирчдын оролцох тоглолтод Мексикийн 50 мянга орчим хөгжөөн дэмжигч Орост хүрэлцэн ирж магадгүй” гэж Мехико хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх холимог сангийн төлөөлөгч өмнө нь мэдэгдсэн юм.
 
Хөл бөмбөгийн "ДАШТ-2018" 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15-нд ОХУ-ын 11 хотод болох юм. Хэсгийн тоглолтын үе шатанд Мексикийн баг тамирчид 7 дугаар сарын 17-нд Москва хотод Германы баг тамирчидтай, 7 дугаар сарын 23-нд Өмнөд Солонгосын баг тамирчидтай Донын Ростов хотод, 7 дугаар сарын 27-нд Шведийн багтай Екатеринбург хотод тус бүр тоглох юм.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг