Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт албан бичгээр асуулга тавьсан. /Асуулгын дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу./

 Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн яамнаас уг асуулгын хариуг ирүүлжээ.


Хариу бүхий тус албан бичигт:

"2020 оны зам, барилгын үндсэн ажлыг 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлэхээр, өнгөрсөн оны зам барилгын ажлын график, төлөвлөгөөний хоцрогдлыг нөхөж, барилгын ажлыг 2020 оны 6 дугаар сард багтаан дуусгах зорилтын хүрээнд энэ зам барилгын ажлын тайлбайд нийт 1298 гадаад, 325 дотоод ажиллах хүч, 658 машин тоног төхөөрөмж ажиллуулахаар тус тус төлөвлөсөн.

Коронавирусээс шалтгаалан үүссэн нөхцөл байдлын хүрээнд зам барилгын ажил гэрээт хугацаанд нь дуусгах боломжгүй болсон ба 2020 онд ч багтааж дуусгаж чадахгүй байх эрсдэл үүссэн.

Иймд Зам, тээврийн хөгжлийн яамнаас цаг алдалгүй зам барилгын ажлыг эхлүүлэх шаардлагыг гүйцэтгэгч байгууллагуудад тавьж ажилласан. 

Үүний дүнд Багц 1, Багц 3, Багц 5 хэсгийн барилгын бэлтгэл ажил болон түр замын засварын ажлыг 03 дугаар сарын 15-наас дотоодын туслан гүйцэтгэгч болон үндсэн гүйцэтгэгчийн Монгол ажилчдын хүчээр үе шаттайгаар эхлүүлсэн. Үндсэн зам барилгын ажлыг 04 дүгээр сарын 06-нд эхлүүлсэн.

Дээрх багц хэсгүүдэд 2020 оны зам барилгын ажил эхэлснээс хойш 2020 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэлх зам барилгын ажлын гүйцэтгэлийн хувь дараах байдалтай байна. Үүнд:

Зам барилгын ажлын Багц 2 болон Багц 4 хэсгийн 2020 оны зам барилгын ажилд ахиц, үр дүн гараагүй байна. 

...Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын 5 багц хэсгийн барилгын ажлын хүрээнд тус бүр заасан "ажил дуусгах хугацаа"-г коронавирус өвчний нөхцөл байдал, гүйцэтгэгч байгууллагаас ирүүлсэн хүсэлт, АХБ-ны зөвлөмж, зөвшөөрлийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар сунгахаар шийдвэрлэсэн.

Ажил дуусгах хугацааг сунгахтай холбогдуулан Багц 1, 3, 5 хэсгийн гэрээнд нэмэлт өөрчлөлт хийсэн. Багц 2 болон 4 хэсгийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн төслийг албажуулж ирүүлэх асуудал гүйцэтгэгч талаас хүлээгдэж байна" гэжээ.


Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Сануулахад, Засгийн газрын 2018 оны тогтоолоор Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөж, шинэчлэхээр шийдвэрлэсэн. Тус замыг 2020 оны 6 дугаар сарын 20-ны дотор бүрэн ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөөд байсан юм.