Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын Анхдугаар хуралдаан Төрийн дууллаа эгшиглүүлэн эхэллээ. Анхдугаар хуралдааныг дүрмийн дагуу НИТХ-ын төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад нь болох Р.Дагва даргалж байна.

Тус хуралдаанаар НИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, намын бүлгийн дарга нарыг сонгоно. Мөн Хотын даргад нэр дэвшигчдийг тодруулах юм. НИТХ-ын 45 төлөөлөгчийн 34 нь МАН-аас, 8 нь АН-аас, 3 нь ХҮН-аас сонгогдсон бөгөөд 100 хувийн ирцтэйгээр Анхдугаар хуралдаанд оролцож байна.

НИТХ-д олонхын суудал авсан МАН-аас НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг, Хотын даргад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нарыг нэр дэвшүүлээд буй.