Монгол Улсын түүхэнд анх удаа Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр Бээжин-2008 олимпын наадмаас алтан медаль хүртсэн билээ. Мөн 2012 онд Лондонгийн олимпоос мөнгөн медалийг хүртсэн түүхэн амжилтыг үзүүлсэн.

Энэ өдрүүдэд Н.Түвшинбаярт холбогдох ёс зүйн зөрчил нийгэмд шуугиан дэгдээгээд буй.

Тэгвэл уг асуудал дээр МҮОХ мэдэгдэл хийлээ.

МҮОХ-нд огт хандаагүй гэв. Мөн ОУОХ-ны Olympics | Olympic Games, Medals, Results, News | IOC сайт дээр Монгол Улсын нэрийн өмнөөс түүний хүртсэн мөнхийн гавъяа олимпийн алт, мөнгөн медаль нь албан бүртгэлтэй гэдгийг мэдэгдлээ.

Олон улсын олимпын хорооноос олимпийн медалийг зөвхөн дараах тохиолдолд хураан авдаг байна.


Тухайн наадмын үеэр допинг хэрэглэсэн нь албан ёсоор батлагдсан батлагдсан

Олимпын медалийн шагналын тавцанд гарахыг татгалзсан

Шагналын ёслолын дараа олимпийн нэр хүндийг гутаасан

Үзэгчдийн нүдэн дээр спортын дэвжээ, танхимд санаатайгаар орхисон

Ёслолын үеэр улс төрийн хориотой плакат өргөж, ухуулга уриа хашгирах зэрэг зохисгүй үйлдэл гаргавал бүрмөсөн хураадаг дүрэмтэй аж.