Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохуулахаар дараах 13 намыг бүртгэж, батламж олгожээ.

  1. Монгол Ардын Хувьсгалт Нам                  
  2. Хөдөлмөрийн Үндэсний Нам
  3. Ардчилсан Нам
  4. Дэлхийн Монголчууд Нам
  5. Үнэн Ба Зөв Нам
  6. Монгол Ардын Нам                                    
  7. Монголын Ногоон Нам
  8. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
  9. Монгол Үндэсний Ардчилсан Нам
  10. Зон Олны Нам
  11. Монгол Консерватив Нам
  12. Ард Түмнээ Хайрлая Нам
  13. Бүгд Найрамдах Нам.

Батламжаа гардаж авсан намууд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 4-нийг дуустал хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах бөгөөд бие даан нэрээ дэвшүүлэгчид 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал 7 хоногийн хугацаанд нөхөн сонгууль явагдаж буй тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа явагдана.

Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Нам, эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” хэмээн заасныг зөрчин Иргэний Зориг Ногоон Нам нь Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санүүгийн тайлангаа ирүүлээгүй тул мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсгийг үндэслэн Иргэний Зориг Ногоон Намыг Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн энэ удаагийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ.