Францын Пари Сен-Жермен баг болон Бразилийн шигшээ багийн баруун жигүүрийн хамгаалагч Даниэл Алвес Катарт болох 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцож, олон улсын карьераа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 2022 оны ДАШТ эхлэх үед тэрбээр 39 нас 6 сартай байх юм.

Тэрбээр өнгөрсөн онд ОХУ-д болсон ДАШТ-нд баруун өвдгөндөө бэртэл авсны улмаас оролцож чадаагүй юм. Катарт болох ДАШТ-нд Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан тоглоход түүний бие махбодь бус сэтгэл зүй нь гол тулгуур нь болно гэж тэрбээр үзэж байгаа ажээ.

“Миний гол зорилго бол Катарт очиж, тэмцэх. Гэвч тэнд хүрэх зам хол хэдий ч амьдралд өөрийнхөө зорилгыг дүрсэлж, үүндээ хүрэхийн төлөө өөрийгөө бэлтгэх хэрэгтэй гэж би боддог” хэмээн Бразилийн “Folha de S.Paulo” сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua