МАН өнөөдөр Бага хурлаа хийж, Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдад намынхаа дарга, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэснийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ.

Тэрээр энэ үеэрээ "МАН өнгөрсөн 4 жилийн хугацаанд Засгийн эрхийг барьж байсан учир ирэх 4 жил илүү тогтвор суурьшилтай, төрийн албаны тогтворой байдлыг хангасан бодлого хэрэгжүүлж ажиллана. МАН-д эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлэх хэрэгцээ, шаардлага маш байна. 

Улс төрийн нам ард түмнийхээ дунд өндөр нэр хүндтэй, өндөр зарчимтай, шударга ажилладаг болохын төлөө бид энэ ажлыг эхлүүлсэн. Энэ ажил дуусах болоогүй байна. Тийм учраас би МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаараа үргэлжлүүлж ажиллана" хэмээлээ.