Сураггүй болсон уулчдын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. Эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж, өнөөдөр 15 цаг 45 минутад дахин гурван хүний цогцсыг далайн түвшнээс дээш 3450 метрийн өндрөөс олсон байна. 

Өдөр 15 цаг 15 минутын үед далайн түвшнээс дээш 3200 метрийн өндрөөс нийт долоон хүний цогцсыг олсон гэж мэдээлсэн бөгөөд одоогоор сураггүй болсон 17 хүний арвынх нь цогцсыг олоод байгаа юм. 

Эрэн хайх ажиллагааг 17.00 цагаас зогсоож, уулнаас буух даалгаврыг аврах, эрэн хайх багийн удирдлагууд өгсөн байна. Цагдаагийн байгууллага, Шүүхийн шинжилгээний байгууллагын мэргэжилтнүүд цогцсыг таньж, тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Мөн олон хүн осолдож хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй байгаа энэ үед нэр бүхий зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр сураггүй болсон бүх иргэдийн цогцсыг олсон гэх зэрэг худлаа мэдээ, хуурамч зураг цацаж байгаа үйлдлээ зогсоохыг ОБЕГ-аас анхаарууллаа.