АЛМА-АТА. /РИА Новости/. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өчигдөр ард иргэддээ Аугаа Эх орны дайны ялалтын баярын мэндийг хүргэхийн сацуу дайнаас авсан сургамжийг эргэн санахыг уриалжээ. Энэ тухай тус улсын Төрийн тэргүүнийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

“Эрхэм хүндэт ард иргэддээ Ялалтын баярын чин сэтгэлийн мэндийг хүргэж байна. Энэ баяр бол бид бүгдэд үнэ цэнтэй. Манай ард түмэн Ялалт байгуулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Казахстанчууд бүхий л фронтод баатарлагаар тэмцэж, тал орчим хувь нь гэртээ эргэн ирээгүй юм. Тэдний мохошгүй эр зориг дэлхий дахинд энх тайвныг сахиулах боломжийг олгосон юм" хэмээн тэрбээр хэлжээ. 

“Аймшигт дайнаас авсан сургамжийг эргэн санаж, ахмад үеийнхний зүйрлэшгүй гавьяаг дурсан хүндэтгэх нь бидний ариун үүрэг юм" хэмээн Токаев мөн онцлон тэмдэглэсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг