Санхүүгийн зохицуулах хороо 2012 онд ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 5.0 тэрбум, урт хугацааны даатгалын компанийнхыг 6.0 тэрбум төгрөгт хүргэх шийдвэрийг гаргасан юм. Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах хугацаа энэ оны 6 дугаар сард дуусах юм.

Өнөөдрийн байдлаар даатгалын салбарт ердийн болон урт хугацааны даатгалын нийт 16 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хувь нийлүүлсэн хөрөнгөө шат дараатай нэмэгдүүлсээр байна. Дээрх компаниудын 5 нь хувь нийлүүлсэн хөрөнгөө зохих хэмжээнд хүргээд байгаа бөгөөд хамгийн сүүлд Хороо өнгөрөгч долоо хоногийн ээлжит хуралдаанаар нэг компанийн хүсэлтийг зөвшөөрөн шийдвэрлэлээ.

Мөн хэд хэдэн компани дүрмийн сангаа нэмэгдүүлэх хүсэлтийг Хороонд ирүүлээд байгааг хянан шалгаж байна.


Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо