Нийслэлд ил задгай автомашины худалдааг нэгтгэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдсан  Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэх  болсон. Уг ажлыг өнгөрсөн бямба гарагт буюу 25-ны өдөр эхлүүлж, нийслэлийн 105 цэгт үйл ажиллагаа явуулж худалдаа эрхэлж байгаа иргэдийн автомашиныг нүүлгэж эхэлсэн. Харин томоохонд тооцогдох  "Да хүрээ трейд", "Мануул Трейвель", "Дөрвөн-Өлзий" гэсэн компани нийслэлийн Засаг даргын шийдвэрийг эсэргүүцсэн байна. Тэд шүүхийн байгууллагад хандаад байгаа аж.  

Ил байдлаар автомашин худалддаг 105 цэгт зөвшөөрөлгүй 34 иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Үүнээс  14 нэгж нь үйл ажиллагаагаа зогсоосон. Харин үлдсэн 19 иргэн, аж ахуйн нэгжид үйл ажиллагаагаа зогсоох мэдэгдэх хуудас дахин хүргүүлсэн талаар Нийслэлийн газрын албанаас мэдээлэв.