ЛОНДОН. /BBC/. АНУ-ын Конгрессын танхимын өнгөт арьст ардчилсан намын гишүүдийн талаарх тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампын жиргээнүүдийг Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчид зэмлэн буруушаасан байна.


The Sun” сувгийн зохион байгуулсан халз мэтгэлцээний үеэр АНУ-ын Ерөнхийлөгчийн "Твиттер" дэх нийтлэлийн талаар Жереми Хант хэлэхдээ, “маш бүдүүлэг” хэмээсэн бол Борис Жонсон “байж боломгүй” гэж хэлжээ. Гэсэн хэдий ч тэдний хэн хэн нь арьс өнгөөр ялгарварлан гадуурхах талаар дурдаагүй байна. 


АНУ-ын Ерөнхийлөгч “Твиттер” хуудсандаа нийтлэлдээ, “Засгийн газрууд нь бүрмөсөн сүйрсэн орноос гаралтай эмэгтэйчүүд” хэмээн бичжээ. Уг жиргээнүүд нь АНУ-д төрсөн Александрия Окасио-Кортез, Рашида Тлейб, Аянна Прессли болон 12 настайдаа АНУ-д дүрвэн ирсэн Ильхан Омар нарыг чиглэсэн байсан нь олны эсэргүүцэлтэй тулгарчээ. 


Д.Трампыг хэлсэн үгнээс нь улбаалан түүнийг арьс өнгөөр ялгарлан гадуурхагч хэмээн буруушаасан бөгөөд тэрбээр даваа гарагт Конгрессын танхимын дээрх гишүүд “АНУ-ыг үзэн ядаж байна” хэмээн буруутгасан нь нөхцөл байдлыг улам дордуулжээ. Даваа гарагт А.Окасио-Кортез, Р.Тлейб, А.Прессли, И.Омар нар хэвлэлийн бага хурал зохион байгуулсан байна. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг