СӨҮЛ. /Yonhap/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзахаар Пёньянд айлчилж магадгүй гэж БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч асан Жозеф Юн хэлжээ.


“Д.Трамп Пёньянд айлчлах магадлал бий. Тэрбээр одоо улиран сонгогдоход голчлон анхаарч байгаа бөгөөд үүнд хувь нэмрээ оруулах ямар ч шийдвэрийг гаргаж магадгүй” гэж Ж.Юн Сөүлд зохион байгуулсан чуулга уулзалтын үеэр хэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч энэ оны сүүлээр БНАСАУ-ын удирдагчтай уулзаж магадгүй хэмээн мэдэгдсэн боловч Пёньянд айлчлахад бэлэн биш байгаагаа илэрхийлсэн юм. 


Трамп, Ким нар 2018 оны зургадугаар сараас хойш гурван удаа уулзаж, АНУ-ын хориг арга хэмжээ болон аюулгүй байдлын баталгааны хариуд БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар хэлэлцсэн юм. Харин өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамд болсон Трамп, Ким нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт хэлэлцээргүй өндөрлөснөөс хойш хоёр талын хэлэлцээ зогсонги байдалд орсон байна.


АНУ, БНАСАУ-ын удирдагчид өнгөрсөн зургадугаар сард Панмүнжом тосгонд уулзаж, яриа хэлэлцээгээ ойрын хугацаанд үргэлжлүүлэхээр тохиролцсон боловч хоёр талын төлөөлөгчдийн уулзалтын тов хараахан гараагүй байгаа ажээ. 



Эх сурвалж: Монцамэ агентлаг