МОСКВА/РИА Новости/. 2020 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд Америкчуудын дийлэнх нь одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампаас илүү Ардчилсан намын гишүүн, сенатч Берни Сандерс, АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жо Байден нарыг дэмжих байсан гэдгийг “Politico” сонины “Morning Consult” компанитай хамтран явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Санал асуулгад оролцогчдын 44 хувь нь Жо Байденыг дэмжих байсан гэдгээ илэрхийлсэн бол Д.Трампыг 33 хувь нь дэмжжээ.  

Д.Трамп, Б.Сандерс хоёрыг харьцуулсан судалгаанд оролцогчдын 42 хувь нь Б.Сандерсыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн бол 32 хувь нь Д.Трампыг дэмжих байсан гэж мэдэгджээ. Санал асуулгад оролцогчдын дөрөвний нэг орчим нь энэ асуултад тодорхой хариулт өгч чадаагүй байна.

Энэхүү санал асуулгад Д.Трамп өөр бусад нэр дэвшигчээс хэдхэн хувиар илүү байжээ. Энэ сарын 7-9-нд явуулсан санал асуулгад 1991 хүн оролцсон байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг